Ээжийнхээ араас яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Ээжийнхээ араас яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Ээжийнхээ араас яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Долдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газар, сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т тус сумын харьяат, малчин А-гийн 4, 5 настай хүүхдүүд сураггүй алга болжээ. Тодруулбал, иргэн А нь өөрийн хүү У(5 настай, эрэгтэй), С (4 настай, эрэгтэй) нарыг “Түрүүний булаг” гэдэг газраас 300 м зайд байх гэр рүүгээ явуулсан байна. Нутгийн малчин Ц тухайн өдрийн 18:00 цагийн орчим малчин А-гийн хүү С ганцаараа явж байхтай таарч, гэрт нь хүргэж өгсөн байна.

У хүү “Түрүүний булаг”-аас ээжийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг долдугаар сарын 28-ны өдрийн 21:38 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Эрдэнэсант сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, 2 автомашин, Засаг даргын Тамгын газрын 13 ажилтан, ар гэрийн 6 хүн, нийт 23 хүн, 6 автомашин, 5 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрлийн баг долдугаар сарын 29-ний өдрийн 11:50 цагт малчин А-гийн гэрээс зүүн хойд зүгт 6 км-т, тус багийн “Баян-Уул” гэдэг газраас У-г эсэн мэнд олж, ээж Б-д нь хүлээлгэн өгчээ. Энэ тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж