Түрээсийн орон сууц: Бүртгэл дуусаагүй байхад иргэдэд мессэж очих боломжгүй

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууц: Бүртгэл дуусаагүй байхад иргэдэд мессэж очих боломжгүй

Түрээсийн орон сууц: Бүртгэл дуусаагүй байхад иргэдэд мессэж очих боломжгүй

Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн найм дахь өдрөө үргэлжилж байна.

Цахим бүртгэлийг 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулах юм. Иргэд наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэмээс цахим бүртгэлтэй холбоотой зарим асуултад хариулт авлаа.


-Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн амжилттай бүртгүүлээд байна вэ?

-Манай байгууллагад хандаж, гомдол санал хэлж байгаа иргэдийн тоо эрс цөөрсөн. Бид бүхэн өдөр бүр цахим бүртгэлийн явцаа тогтмол хянаж байна. Нийслэлийн Орон сууцны корпорацид хандсан иргэддээ мэдээлэл өгч байгаа. Өнөөдөр /2019.07.30/ өглөөний 09.00 цагийн тоон мэдээллээр 24.600 хүн амжилттай бүртгүүлээд байна.

-“Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-д заасны дагуу иргэд найман төрлийн ангиллын нэгд нь хамрагдан цахим бүртгэлд бүртгүүлж байна. Аль ангилалд олноор бүртгүүлж байгаа бол?

-Ер нь одоогийн байдлаар иргэд найман ангиллаас хувийн байгууллагад ажиллагсад болон төрийн албан хаагч, тэтгэвэр тогтоолгосон өндөр настаны ангилалд олноор бүртгүүлээд байна.

-Иргэдийн хувьд одоо цахим бүртгэлтэй холбоотой ямар гомдол, санал хэлж байна вэ?

-Иргэд цахим системд нэвтэрч, өөрийн мэдээллийг оруулахдаа и-мэйл хаяг, нууц үгээ мартсан гэсэн асуудлаар хандаж байна. Тэрнээс биш цахим бүртгэлийн программ, анкетын асуултууд дунд ойлгохгүй асуудал гараагүй. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-мэйл хаяг руу сэргээлгэн авч болно. Мөн и-мэйл болон нууц үгээ мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт хандан сэргээн авах боломжтой.

Зарим ахмад настай хүмүүс “Миний эргэн тойронд компьютер мэдэх хүн байхгүй. Хүүхэд амралтаараа хөдөө явсан байна. Та нар бүртгүүлээд өгөөч” гэж хандаж байна. Бидний зүгээс цахим бүртгэл хийж өгөх хориотой. Учир нь нийгэмд маш их хүлээлттэй байгаа учраас хэл ам үүсэхээс сэргийлэх үүднээс бүртгэлийг хийхгүй байгаа гэдгийг хэлмээр байна.

-Зарим иргэдийн гар утсанд “Түрээсийн орон сууцанд тэнцсэн” гэсэн мэдээлэл ирж байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ бол худлаа мэдээлэл. Наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл бүх иргэдийн мэдээллийг хүлээн авна. Үүний дараагаар бүх иргэдийн хувийн мэдээллийг нийслэлийн Орон сууцны сонгон шалгаруулах тусгай комисс нягталж, шалгаад сонгон шалгаруулна. Цахим бүртгэл дуусаагүй байхад иргэдийг сонгон шалгаруулах ямар ч боломжгүй.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж