Хөлбөмбөгийн “Дэрэн” клубын хөвгүүдийн U-11 насны шигшээ баг Скандинавын хойгийн орнуудад нэг сарын турш аялан тоглолт хийгээд эх орондоо ирлээ. Энэ удаагийн аялан тоглолтод “Дэрэн” клубын тамирчид өндөр амжилт үзүүлжээ.
Дэлхийн 20 орны 169 клуб оролцсон “Pitea summer games” аваргын Алтан медаль хүртэж, FairPlay буюу шударга тоглолттой багийн эзэн болжээ. Мөн 80 орны 1700 клуб өрсөлдсөн “Gothiacup the World Youth Cup” тэмцээнээс мөнгө, 13 орны 50 клуб оролцсон “Santa Claus Cup” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. Үүнээс гадна 150 улсын 1378 клуб оролцсон “Helsinki Cup” тэмцэнд оролцож хэсгээсээ шалгарсан амжилт үзүүлжээ.
“Дэрэн” клубын тамирчид нэг сарын хугацаанд Скандинавын хойгийн орнуудад болсон дээрх таван тэмцээнд нийт 28 тоглолт хийхдээ 23-т нь хожил байгуулжээ. Мөн айлын хаалганд нийт 150 гоол оруулж, 15 гоол өөрийн хаалгандаа алдсан байна.
Монголын хөлбөмбөгийн клубүүдээс амжилтаараа ялгарч чаддаг “Дэрэн” клубын өсвөрийн багийн Скандинавын хойгийн орнуудад хийсэн зуны аялан тоглолт амжилттай болжээ.
Холбоотой мэдээ