Ц.Энгүүн: 1965-1985 оны хувцаслалт илүү их таалагддаг

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Ц.Энгүүн: 1965-1985 оны хувцаслалт илүү их таалагддаг

“The Voice of Mongolia 2018” шоуны ялагч, дуучин Ц.Энгүүнтэй цөөн хором ярилцлаа.


-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед би цомгийнхоо дуунууд дээр илүү ажиллаж байна. Яг одоо "I’m in love" дууныхаа клипний зураг авалтад ороод байна.

-Таныг саяхан Америк яваад ирсэн гэж дууллаа. Ямар зорилгоор тус улсыг зориод ирэв ээ?

-Сая Америкийн гурван хотоор аялаад ирсэн. Америкт амьдарч буй монголчуудынхаа наадамд урилгаар оролцоод ирлээ. Тэнд амьдарч байгаа монголчууд маань маш халуун дотноор намайг хүлээн авсан, сайхан хүмүүстэй уулзсан, сайхан аялалд яваад ирсэн.

-Хэдэн оны хувцаслалт танд илүү их таалагддаг вэ?

-1965-1985 оны хувцаслалт илүү их таалагддаг.

эдэн удаа ч сонссон уйддаггүй ямар дуу байдаг вэ?

-“Dream of you and me”.

-Монголоос гадна аль оронд амьдрахыг хүсдэг вэ?

-Миний бодлоор Монгол орон маань л хамгийн сайхан нь гэж боддог. Харин аялахад бол бүх улс гоё шүү дээ (инээв).

-Та бороо ороход дуртай гэж ярьсан байсан. Бороо орохоор мэдэрдэг мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Stereo сонсогдох, HD харагдах, Relax санагдах.

-Та ямар хүнээс хамгийн их үлгэр жишээ авдаг вэ?

-Би Английн нэрт дуучин, хөгжимийн зохиолч David Bowie гэдэг хүнээс үлгэр жишээ авдаг. Тэр хүний дуунуудыг сонсож, хийсэн уран бүтээлийг нь харах бүртээ маш их урам зориг, хичээл зүтгэлтэй байх ёстойгоо мэдэрдэг.

-Та дуу зохиодог уу?

-Тийм. Энэ бол цаг хугацааны, туршлагын асуудал гэж би боддог.

Энэ жилийн “The voice” шоунд оролцох оролцогчдод та юу гэж зөвлөх вэ?

-Таны өөдөөс хараад зогсож байгаа сүрдмээр авьяастанд чи ч мөн тэгж харагдаж байгаа. Тиймээс өөрийгөө хамгийн сайнаараа харуулахыг хичээгээрэй гэж хэлмээр байна.

 

М.УРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж