Сибирийн өмнөд хэсэгт онц байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Сибирийн өмнөд хэсэгт онц байдал зарлалаа

Сибирийн өмнөд хэсэгт онц байдал зарлалаа

ОХУ-ын 20 гаруй бүс нутгийн 500 орчим суурин газар Красноярск болон Эрхүү мужид гарсан ойн түймрийн улмаас тус улс Сибирийн өмнөд хэсэгт онц байдал зарлажээ. Ой хээрийн түймэрт автаад буй газар нутгийн хэмжээ Европын холбооны нутаг дэвсгэрээс том болсныг мэдэгдэж байна.

“Гал түймрийн улмаас 24 бүс нутаг, 500 суурин газар утаанд автсан. Зарим газарт нөхцөл байдал дээрдсэн бол Эрхүү муж, Алтайн хязгаар, Буриад зэрэг бүс нутгуудад түймрийн утаа хэвээр байна” хэмээн Оросын шуурхай албаны эх сурвалж мэдээлжээ.

Түймрийн улмаас олон хот тосгон утаанд автаж, иргэд утаанд хордон, амьсгалын замын өвчний оноштойгоор эмнэлэгт хандах нь эрс ихэссэн аж. Ойролцоогоор гурван сая га талбайг хамрах уг бүс нутагт 15 сая орчим хүн оршин суудаг байна.

Оросын нийт нутаг дэвсгэрийн гуравны хоёр орчим нь ой модоор бүрхэгдсэн байдаг. Харин жил бүр 9-35 мянган ойн түймэр бүртгэгдэж, эдгээр нь 500 мянгаас 3,5 сая га хүртэлх хэмжээний газрыг хамардаг аж. Тус улсын Онцгой байдлын яамны мэдээлснээр, 1992-2018 оны сүүл хүртэл Орост 635 мянган ойн түймэр гарчээ. Ой хээрийн түймрээс үүдэлтэй хохирлын дундаж хэмжээ жилд 20 тэрбум рубль хүрдэг байна.

Эх сурвалж: MOSCOW TIMES, RADIO FREE EUROPE

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж