Монголын танкчид дахин улаан танкаар уралдана | News.MN

Монголын танкчид дахин улаан танкаар уралдана

Монголын танкчид дахин улаан танкаар уралдана

Монголын танкчид дахин улаан танкаар уралдана

Цэргийн мэргэжлийн олон төрөлтийг багтаан, дэлхийн улс орны цэргийн алба хаагчдыг нэгтгэн жилээс жилд цар хүрээ нь тэлсээр буй “Армейские игры-2019” олон улсын тэмцээн эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Энэ сарын 29-ний өдөр “Танкийн биатлон” тэмцээнд оролцох 25 орны танкчин танкийн өнгө болон гараагаа сугалсан байна.

Энэ жилийн танкийн өнгө шодох арга хэмжээ урьд жилүүдийнхээс илүү онцлогтой болсон хийгээд оролцогч орнуудын танкийн олон улсын шүүгч, ахлагч нар танкийн өнгө гараагаа тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гарч сугалжээ.

Манай улсаас “Танкийн биатлон” тэмцээний олон улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнх улаан өнгийн танк сугалсан байна. Өмнөх хоёр жилд ч мөн улаан өнгийн танк сугалан уралдаж, чамгүй сайн амжилт үзүүлж байсан билээ.

Манай танкчид ирэх наймдугаар сарын 4, 6, 8-ны өдрүүдэд гуравдугаар гараанд Сири, Венесуэл, Казахстан улсын танкчидтай уралдахаар болжээ. Эл өдөр оролцогч орны танкчид тэмцээний газар орон болох "Алабино"-д танкуудаа хүлээн авч үзлэг оношлогоогоо хийн, уралдах зам маршруттайгаа танилцсан байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-30 27.123.214.2

Amjilt husie. Temtseen bolokhoos baildaan bish. Ulaan ungu huch chadliig belegdej busad unguu uurtuu uusgadag uvidastai

Avatar

ямар эргүү юм бэ 2019-07-30 195.176.3.23

бүх дайн байлдааны үед тод өнгө улаан өнгийг хэрэглэхийг бараг хориглодог. тэгээд улаан байллаа гээд хурдан болно гэсэн үг биш мөн хадаг уяж тэнэгтэв дээ.

Avatar

Malchin 2019-07-30 203.91.115.41

Amjilt husie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж