Монголын танкчид дахин улаан танкаар уралдана

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Монголын танкчид дахин улаан танкаар уралдана

Монголын танкчид дахин улаан танкаар уралдана

Цэргийн мэргэжлийн олон төрөлтийг багтаан, дэлхийн улс орны цэргийн алба хаагчдыг нэгтгэн жилээс жилд цар хүрээ нь тэлсээр буй “Армейские игры-2019” олон улсын тэмцээн эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Энэ сарын 29-ний өдөр “Танкийн биатлон” тэмцээнд оролцох 25 орны танкчин танкийн өнгө болон гараагаа сугалсан байна.

Энэ жилийн танкийн өнгө шодох арга хэмжээ урьд жилүүдийнхээс илүү онцлогтой болсон хийгээд оролцогч орнуудын танкийн олон улсын шүүгч, ахлагч нар танкийн өнгө гараагаа тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гарч сугалжээ.

Манай улсаас “Танкийн биатлон” тэмцээний олон улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнх улаан өнгийн танк сугалсан байна. Өмнөх хоёр жилд ч мөн улаан өнгийн танк сугалан уралдаж, чамгүй сайн амжилт үзүүлж байсан билээ.

Манай танкчид ирэх наймдугаар сарын 4, 6, 8-ны өдрүүдэд гуравдугаар гараанд Сири, Венесуэл, Казахстан улсын танкчидтай уралдахаар болжээ. Эл өдөр оролцогч орны танкчид тэмцээний газар орон болох "Алабино"-д танкуудаа хүлээн авч үзлэг оношлогоогоо хийн, уралдах зам маршруттайгаа танилцсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж