Бурхан шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам өнгөрөгч амралтын өдөр Баянхонгор аймгийн төвд болсон. Ламын гэгээний ойг тэмдэглэх баяр наадамд ойр, холын олон зочин хонгор нутгийг зорин очсон ч нээлтийн арга хэмжээг догшин сарлаг үймүүлж "олны танил" болов. Хэдийгээр нээлтийн үйл ажиллагааг багагүй хугацаанд саатуулсан сарлагийг олны хүчээр талбайгаас гаргасан ч олон түмэн сайнаар угтан авчээ.
Энэ талаар Ардын уран зохиолч Тангадын Галсан “Ламын гэгээний цамын бүжигт сарлагийн бүжиг гэж байдаг. Энэ удаад Хонгор нутгийнхан маань цамын бүжигтээ сарлагийн бүжиг гэж гаргаагүй болохоор сарлаг өөрөө цамын бүжгээ жинхэнэ ёсоор нь хийчихлээ” гэсэн тайлбар олон нийтэд өгсөн. Энэ хэрээр олон хутагт хувилгаадын өлгий нутаг, сарлаг үхрийн орон гэж нэрлэгддэг Завхан нутгийн найрагч бүсгүй ч эерэг сайхан тайлбар өгсөн билээ.
Тэрбээр “Наадмын нээлтийн үеэр талбайд сарлаг орж ирсэн нь нэгэн алдартай наадамчин олныг хүндэтгээд ороод ирж байгаа мэт сэтгэгдлийг олон төрүүлсэн. Сарлагийн үйлдэл маш их омог бишрэл, гайхал төрүүлсэн үзэгдэл боллоо. Хутагтын нутгийн хүний хувьд сайхан бэлгэшээж Ламын гэгээний өндөр ойн хүрээнд тэр хүний газарт хүмүүс дунд, хүн ард дундаа бууж ирж байгаа тийм сайхан үзэгдэл болж өнгөрлөө гэж санагдсан” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Оюун санааны их гэгээрэлд хүрсэн, оюун соёлыг түгээн дэлгэрүүлэгч, соён гэгээрүүлэгч, номын соёлын их мэргэдүүд үнэн аугаа хүчтэй байдаг хууч домог бидэнд бий. Тиймээс энэ жил Ламын гэгээний ойг хонгор нутгийнхан өргөн дэлгэр тэмдэглэж, Даншиг наадмын хэмжээнд зохион байгуулжээ.
“Таван түмэн сарлаг” баяр наадмаараа хол, ойрын зочдын хөлд дарагдаж байдаг баянхонгорчуудын Даншиг наадмын нээлтэд олны танил болсон сарлагийн үйлдлийг ийнхүү сайнаар магтав.
Ч.ШАРХҮҮ
Зочин 2019-07-30 202.9.44.61
Mалчин монголчууд мөн үү.
Зочин 2019-07-30 64.119.20.211
АМААРАА ХЭТЭРХИЙ ИХ БЭЛЭГ ДЭМБЭРЭЛ ЦАРАЙЛСААР СҮҮЛДЭЭ ЭНЭ НЬ МУХАР СҮСЭГЭРХҮҮ ЮМ БОЛЖ, БҮР ГААРСААР ХӨРӨНГӨ ХОГШИЛ-ЭД ЭДЛЭЛИЙН УРАЛДААН БОЛЖ, НААДАМ НАРГИАНЫ УТГА АЛДАГДАЖ БӨХ НЬ МОРЬ НЬ ДОПИНГГҮЙ УРАЛДАЖ БАРИЛДАХААН БОЛЬЖ, НУТАГ НУГА ЖАЛГА ДОВГҮЙ ЭНГЭРИЙН ТЭМДЭГНИЙ УГААЛГЫН НААДАМ ХҮРТЭЛ ХИЙДЭГ ХОСГҮЙ НЭГЭН ҮНДЭСТЭН БОЛЖ АЗИЙН ЦЭЭЖИНД ОРШИХ БОЛВОЙ. УДАХГҮЙ ЭЗГҮЙ ЦӨЛД ХЭДЭН ӨЛСГӨЛӨН МОНГОЛ ШАЛДАН ШАХУУ ЗОГСОЦГООЖ БАЙХ ДҮР ЗУРАГ УЛАМ ТОДОРСООР …
Зочин 2019-07-30 66.181.181.119
гуаг гуаг гуаг хөв хөв хөв
Зочин 2019-07-30 64.119.20.211
ХЭ ХЭ ТЭР МӨРГҮҮЛЖ ОНХОЛДДОГ ХЭДЭН НӨХӨР ХАМАГ БАРЦАД НЬ ГҮВЭГДЭЖ УРТ НАСЛАЖ УДААН ЖАРГАХ НЬ ДАМЖИГГҮЙ БОЛЛОО ДОО
Зочин 2019-07-30 202.55.188.38
Хуцаж байгаан шүү нээрэн. Алив наад сарлагжсан логикоороо саяхан баригдаад байгаа оймс бандаажны сэйфтэй хулгайчуудын үйлдлийг нэг тайлбарлаадахаач. Ард түмэн ойлгохгүй байгааншдээ. 700 саяын авилгатай хулгайч авилгын мөнгөнөөсөө 40 саяыг торгуульд төлөөд ялгүй салж байгаа юм. Энэ чинь торгууль биш ял биш урамшуулал болчих гээд байгаа юм. Одоо энийг хууль зүй, эрүүл сэтгэлгээний логикоор тайлбарлах боломжгүй юм хойно наад сарлагны гаргалгаа чинь л таарах байх. Үхэр монголчуудад.
Зочин 2019-07-30 202.55.188.38
Хуцаж байгаан шүү нээрэн. Алив наад сарлагжсан логикоороо саяхан баригдаад байгаа оймс бандаажны сэйфтэй хулгайчуудын үйлдлийг нэг тайлбарлаадахаач. Ард түмэн ойлгохгүй байгааншдээ. 700 саяын авилгатай хулгайч авилгын мөнгөнөөсөө 40 саяыг торгуульд төлөөд ялгүй салж байгаа юм. Энэ чинь торгууль биш ял биш урамшуулал болчих гээд байгаа юм. Одоо энийг хууль зүй, эрүүл сэтгэлгээний логикоор тайлбарлах боломжгүй юм хойно наад сарлагны гаргалгаа чинь л таарах байх. Үхэр монголчуудад.
ДЭЭЛТЭЙ ДЭЛТЭЙ САРЛАГУУД БАЯРЛАСЫМ БИЗ ДЭЭ 2019-07-30 202.179.24.132
ДЭЛТЭЙ САРЛАГЫН БАЯРААР ДЭЭЛТЭЙ САРЛАГУУД МӨӨРӨЛДСИЙМ БИЗ ДЭЭ
Зочин 2019-07-30 202.9.42.217
баттулга ерөнхийлөгч шиг л санагдсан найр наадмаа боль ажил амьдралаа бодсон гэсэн маягтай
Зочин 2019-07-30 202.21.111.170
Яана даа бидны монголчууд, мулгуурч дууслаа. Тйим л их сүр хүч, ид шидтэй юм бол өнөөгийн мнголчуудын хэрүүл ам, хулгай, дээрэм, атаа жөтөө, ядруурал, тэнэглэлээс гаргах нь яагаа бэ…….. Тухайн цаг үедээ эрдэм номтой байсан хүмүүсийг хойч үеийн бид хүндэтгэх нь зүйтэй ч, түүний нэр төрийг ашиглаж татварын мөнгөөр зугаа цэнгээ хийж, бүүр дампуурч адгуусан амьтны зэрлэгшсэн үйл хөдөлгөөнийг " дээд тэнгэр"-ийн гэж ойлгон талархаж буй нь ёроолгүй тэнэглэл мөн шүү.
hoy 2019-07-30 64.119.23.75
БХ-ынхон Түвд,Тангад хүмүүс шүү дээ.
8 2019-07-30 66.181.161.57
Morguuleed gemtvel esvel uhvel yahuu.
Зочин 2019-07-30 203.91.115.41
murguulsen humuus ni lamin gegeeni avshig hurtjee
ЗОЧИН 2019-07-30 202.179.31.118
Тангадын Галсан найрагч аргагүй л зөнөглөжээ ха ха
энх 2019-07-30 202.179.27.193
монголчууд амны билгээс ашдын билгээ гэж ерөөдөг. ингэж эерүүлэх нь сайн хэрэг. нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг буруутгаад байх юм алга
Зочин 2019-07-30 103.229.121.179
Ламын гэгээн хөрст дэлхийд сарлагийн биед хувилж бууж ирээд хэд хэдэн хүүхнийг мөргөж гэмтээжээ ха ха.
Зочин 2019-07-30 109.169.23.83
Мухар сүсэг