Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй англи хэлтэй залуус хөтөлбөр”-ийн нээлт өнөөдөр /07.30/ Төрийн ордонд болж байна. Уг нээлтийн хүрээнд залууст гадаад хэл сурах чиглэл бүхий лекц уншиж, хөтөлбөр танилцуулах юм.
Энэхүү хөтөлбөрт 16-30 насны 4000 хүн бүртгэсэн бөгөөд эдгээрээс шалгалт авч сайн үнэлгээ авсан 1000 залууг нээлтийн арга хэмжээнд хамруулж байгаа аж.
Тайвань улсад докторын зэрэг горилж буй н.Өнөрцэцэг амралтын нэг сарын хугацааг үр дүнтэй өнгөрөөх зорилгоор уг хөтөлбөрт хамрагджээ. Нас 31 хүрсэн учир өргөдөл өгч байж хичээлд суух эрхтэй болжээ. Тэрбээр ярихдаа “Хөтөлбөрийн хичээл шинэ арга хэлбэрээр заана гэхээр сонирхолтой санагдсан. Тиймээс хамрагдахыг хүссэн” гэлээ.
Уг хөтөлбөрийн хичээлийг лекц, онол, практиктай хослуулан монгол, гадаад багш нар заах юм байна. Англи хэлний хичээлээс гадна хувь хүний хөгжил, эерэг хандлагын сургалт орох бөгөөд олон улсын сертификат олгох ажээ.
Ц.АРИУНЗАЯА
Холбоотой мэдээ