Тайвань, Япон, Монгол, Хонконг зэрэг 10 орны Ротари клубээс 7-р сарын 28-ны өдөр Монгол улсын Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт Түргэн тусламжийн машин хандивласан бөгөөд Сэлэнгэ аймгийн орлогч дарга Б.Нарантуяа хүрэлцэн ирж, биечлэн хүлээн авлаа. Б.Нарантуяа дарга Мандал сумын эмнэлэгт чиглэсэн хандивын үйлсэд талархал илэрхийлэхээс гадна тус төслөөс хариуцан хэрэгжүүлж буй зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх аянг дэмжин ажиллахаа мэдэгдлээ.
Тайпэй хотын ФуЛин Ротари клубыг үндэслэгч Лай Пөн И хэлэхдээ, Түргэн тусламжийн машин нь Японы Наконошима Ротари клуб болон Тайваний Фулин Ротари клубын хамтын санаачлагаар, Тайвань, Япон, Монгол зэрэг 10 гаруй орны Ротари клубын дэмжлэгийг авч, мөн машинд Японд үйлдвэрлэсэн зүрхний цахилгаан бичлэгийн аппаратыг нэмэлт суурилуулснаар илүү сайжирч, бодит хэрэглээнд бүрэн нийцсэн төдийгүй Ротари клубын сайхан сэтгэлийн илэрхийлэл болж бүрэн чаджээ гэсэн юм.
Тайваний 3521 бүсийн Ротари клубийн удирдагч Шью Рэн Хуа, энэхүү төсөл нь Тайвань, Япон, Монгол, Хонконг зэрэг дэлхийн Ротари клубын халуун сэтгэлийг төвлөрүүлж, “Ротари дэлхийд үйлчилнэ” хэмээх үзэл санааг дэлгэрүүлж, энэхүү төслөөр Мандал сумын зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чадамжийг дээшлүүлж, мөн энэхүү хамтын ажиллагааны хэлбэр нь Монгол улсын өнцөг булан бүрт түгэн дэлгэрч, Ротари клубын үзэл санааг илүү хүчтэй илэрхийлээсэй гэж хүсч байна гэв.
Тайвань, Монголын Ротари Клубын хамтын ажиллагаа олон жил үргэлжилсэн бөгөөд ойрын үед олон улсын шинжтэй хамтын ажиллагаа Тайпэй хотын Сунрэн ротари клуб болон Монгол улсын Улаанбаатар Ротари клубын гурван жилийн нүдний харааг хамгаалах төсөл, Тайпэй хотын Дунфан Ротари клуб Монголын энх тайвны өргөн чөлөө Ротари клубын ус цэвэршүүлэх төхөөрөмж зэрэг төсөл нь Тайвань Монголын найрамдалт харилцааг илэрхийлж байна.
Холбоотой мэдээ