"Суруга девелопмент" ХХК-д торгууль ногдуулав

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

"Суруга девелопмент" ХХК-д торгууль ногдуулав

"Суруга девелопмент" ХХК-д торгууль ногдуулав

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид 2019.07.29-с 2019.07.31-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж,  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монгол Улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад хөдөлгөөнийг хязгаарлан хөдөлгөөн зохицуулалтыг хийж буй.Өндөр дээд хэмжээний зочин ирж буйтай холбогдуулан барилгын аюулгүй ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажилласан байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд зам дагуу байрлалтай барилгуудын хаалт хамгаалалтын бат бөх байдал, орчны аюулгүй байдалд шалгалт хийж, захын хийцийн хаалт хамгаалалт хийгээгүй байсан "Суруга девелопмент" ХХК-ийн захиалгаар баригдаж буй “Суруга центр 2” хотхоны барилгад хаалт хамгаалалт хийлгэж, хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж