Дональд Трампын хамгийн "мулгуу" шийдвэр

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Дональд Трампын хамгийн "мулгуу" шийдвэр

Дональд Трампын хамгийн "мулгуу" шийдвэр

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэлхийн болон Америкийн аюулгүй байдлын эсрэг гаргасан “мулгуу” шийдвэрүүдийг тоолж баршгүй. Ираны цөмийн хэлэлцээрийн асуудал, Ким Жон Уныг доромжилсон, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл явцаас АНУ-ыг гаргах, Хятадтай хийсэн худалдааны дайн гээд л. Харин энэ дундаас хамгийн их муу үр дүн дагуулж болох хамгийн “мулгуу” шийдвэр нь ОХУ-тай хийсэн “Дунд болон ойрын зайн пуужин устгах гэрээ”-нээс гарах явдал юм.

Гэрээнээс гарах үйл явц зургаан сарын турш үргэлжилсний эцэст ирэх наймдугаар сарын 2-ны өдрийн баасан гаригт албан ёсоор өндөрлөж гэрээг дуусгавар болгоно. Үр дүн юу байх бол? Магадгүй дахин нэг шинэ зэвсгийн өрсөлдөөн бий болж, дэлхий улам аюултай болно. Улс орон бүр л өөр өөрийн цөмийн зэвсэгтэй болохыг сэмхэн эрмэлзэх болно.

Зохиолч, түүхч, сэтгүүлч Гуиллауме Серинагийн “Боломжгүй мөрөөдөл: Рейган, Горбачев ба цөмийн зэвсэггүй дэлхий” номд тайлбарласнаар 1986 онд дээрх гэрээг үзэглэхээс өмнө АНУ ЗХУ-аас байр суурийн хувьд хавьгүй илүү байсан. 1980-аад онд дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн хүчин чадалтай пуужингууд энд тэндгүй тархах болсон. Дундын тусгалтай пуужингууд анх Европт байж байгаад Азид дэлгэрсэн. Харин тив хоорондын баллистик пуужингууд нь АНУ болон ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр байсан юм. Ийм айхтар зэвсгийг өөр дээрээ тээж удаан байх нь хэн хэнд нь айдас төрүүлсэн байх.

Хэн нэгэн нь эхэлж дайрвал нөгөө тал ч мөн хариу цохилт үзүүлдэг. Гэхдээ хэн эхэлсэн нь хамаагүй, хохирогч нь хоёулаа байдаг зарчмыг бодолцон хоёр их гүрэн бие биедээ буулт хийн, харилцан тохиролцож, үй олон хүний аминд хүрч чадах аюултай зэвсгүүдээ устгаж эхэлсэн юм.

1987 оны 12 дугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган, ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачёв нарын үзэглэсэн гэрээний дагуу хоёр улс дунд зайн буюу 1000-5500 км тусгалтай, ойрын зайн буюу 500-1000 км тусгалтай бүх л төрлийн пуужингаа устгалд оруулсан байдаг. АНУ 846 далавчит пуужин, ЗХУ хоёр дахин их буюу 1846 далавчит пуужин устгасан байна. Пуужин хөөргөх төхөөрөмжийн хувьд АНУ 289, ЗХУ гурав дахин их буюу 825 төхөөрөмж устгажээ. Пуужингийн баазын хувьд АНУ 9, ЗХУ долоо дахин их буюу 69 бааз тус тус устгалд оруулсан байдаг байна.

Үүний дараа 1991 оны долдугаар сарын 31-нд ЗХУ, АНУ ын хооронд стратегийн довтолгооны зэвсгийг хорогдуулах, хязгаарлах тухай “START 1” гэрээг Москва хотод байгуулжээ. ЗХУ-ын талаас Михаил Горбачев, АНУ ын талаас Жорж Буш гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний гол зорилго нь хоёр орны цөмийн хүчний харьцааг адил тэгш хэмжээнд байлгах, ингэхдээ анхны хэмжээнээс 30 хувиар доогуур байлгахад оршиж байв. Гэрээний дагуу хоёр тал цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хэрэгсэл 1600 /тив хоорондын балластик пуужин, баллистик пуужин, усан доогуур шумбагч хөлөг, хүнд даацийн бөмбөгдөгч/, тив хоорондын балластик пуужин, эсхүл балластик пуужин эсхүл усанд шумбагчийн 6000 цэнэгт хошуу, 1540 суурилуулсан 154 хүнд тив хоорондын балластик пуужин (АНУ д хүнд даацийн тив хоорондын балластик пуужин байхгүй), 110 суурилуулсан үүрэн тив хоорондын балластик пуужинтай байх үүрэг хүлээжээ. 600 км-ын тусгалаас ихтэй тэнгисийн баазийн далавчит пуужингийн тоо хэмжээг энэ гэрээгээ зохицуулаагүй байна. Гэхдээ энэ тэнгисийн баазын далавчит пуужингийн тоог 880 нэгжээс хэтрүүлэхгүй байх үүрэг харилцан хүлээсэн байна.

Сүүлийн үед Хятад, Хойд Солонгос, Пакистан, Энэтхэг, Израиль зэрэг шинэ цөмийн өрсөлдөгчид гарч ирэхээс өмнө дээрх гэрээ урт удаан хугацааны туршид тэнцвэртэй байдлыг хадгалсаар ирсэн юм. Харин өнгөрсөн оны намар Дональд Трамп гэнэт л цөмийн гэрээнээс АНУ-ыг гаргана хэмээн зарлаж, Путин ч мэдээж адил хариу үйлдэл үзүүлэхээ мэдэгдэв. Хоёр тал бие биенээ гэрээг зөрчсөн хэмээн буруутгав.

Гэхдээ гол асуудал бол Дональд Трамп өнөөгийн Орос улсыг Горбачевын үеийн ЗХУ-аас тэс ондоо болсон гэдгийг бүрэн ухаараагүйд байгаа юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн жил бүр улсдаа тайлагнадаг хурал дээр Путин ёстой л зэвсгийн хүчээрээ онгирсон. Түүнийг илтгэлээ тавьж байх үед арын дэлгэцэн дээр нь сүүлийн үеийн цөмийн хөдөлгүүр бүхий хэт авиан далайн пуужин гэх мэт өндөр хүчин чадал бүхий зэвсгүүдийг танилцуулав. Тэрбээр “Эдгээр зэвсгүүд нь Оросын эсрэг хийж буй заналхийлэлд хангалттай хариу болох болно” хэмээн анхааруулсан.

Америк ч мөн адил дээрхтэй ижил төстэй, дуунаас хурдан пуужингийн төсөл дээр ажиллаж байгаа. Гэхдээ Америкийг дөнгөж төсөл дээрээ ажиллаж байхад Орос улс энэ жил хүчирхэг зэвсгүүдээ байрлуулж эхэлнэ хэмээн мэдэгдээд байгаа юм.

“Урьд өмнө нь хэзээ ч байгаагүй Америк цэргийн хүчийг дахин байгуулна” хэмээн Дональд Трампыг сагсуурч байх хооронд АНУ зэвсгийн өрсөлдөөнд аль хэдийнэ ОХУ-д байр сууриа алдсан байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж