Олон жил Монгол Улсад ажиллаж, амьдарч ирсэн турк багш нарын хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Тэд бол Энэс Узун, Исхак Илык, Айхан Алтындаг, Хажи Өмэр Айлдыз, Мустафа Варол, Ялчын Сандал, гэр бүлийн хоёр Фатих Авшар, Мэриэм Авшар нар юм.
Болсон үйл явдлыг тодруулбал, Туркийн Засгийн газрын зүгээс нэр бүхий найман багшийг террорист Фето бүлэглэлтэй холбоотой, тус бүлэглэлийн толгойлогч Фетхуллах Гюлений хамсаатан гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард гадаад паспортыг нь хүчингүй болгосон ажээ. Үүний зэрэгцээ Монгол Улсад тэдгээр найман багшийн оршин суух хугацаа энэ долдугаар сард дууссан юм. Гадаад паспорт нь хүчингүй болсон тул тэдгээр багш оршин суух визний хугацаагаа сунгуулж чадахгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхин гарах ямар ч боломжгүй хүндхэн нөхцөл байдалд ороод даруй дөрвөн сар болж байна.
Гэхдээ тэдгээр багш зүгээр суусангүй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд хандаж болох бүхий л байгууллагад хандаж, асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Гадны улсын иргэнд Монгол Улсын оршин суух эрх олгох, сунгах асуудлыг хариуцдаг байгууллага бол харьяаллаараа Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/.
Тус газрын зүгээс тэдгээр найман багшийг Элчин сайдын яамандаа хандаж, хүчингүй болсон гадаад паспортын асуудлаа шийдвэрлэхийг зөвлөж байгаа ажээ. Учир нь, гадаад паспорт бол тухайн улсын өмч байдаг тул дээрх асуудлыг Элчин сайдын яам нь шийдвэрлэх ёстой аж. Гадаад паспортын асуудлаа шийдэж, зөрчилгүй бичиг баримттай болсон тохиолдолд ГИХГ-аас оршин суух визний хугацааг нь сунгаж өгөх, аль эсвэл гуравдагч орон руу гарахыг зөвлөв.
Энэ үеэр турк багш хосоос шинэ хүүхэд мэндэлсэн. Гэсэн ч тэд гадаад паспортын асуудлаа шийдвэрлэх ч байтугай шинэ хүүхэддээ төрсний гэрчилгээ авах аль аль асуудлаар нь Элчин сайдын яамандаа огт хандаагүй байгаа бөгөөд Элчин сайдын яам энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа бидэнд тайлбарласан юм.
Монгол дахь Эмпати сургуулийн багш нар Элчин сайдын яамандаа хандахгүй байх нь аргагүй. Учир нь, Турк улсад 2016 оны долдугаар сард Фето бүлэглэл нь цэргийн хүчээр төрийн эрхийг булаах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн билээ. Иймээс Туркийн Засгийн газар дэлхий даяар Фето бүлэглэл болон түүний хамсаатнуудыг баривчлах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Энэ үйл явдалтай холбоотойгоор өнгөрсөн 2018 оны долдугаар сард тэд Монгол дахь Эмпати сургуулийн захирал Вейсел Акчайг баривчлах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Харин Вейсел Акчай нь 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд Монгол Улсын хилээр өөрийн хүсэлтээр гарсан билээ. Энэ үйл явдал болсны дараагаар Эмпати сургуулийн хэд хэдэн багш нар Монгол Улсыг орхин явсан тухай Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлж байв.
Иймээс Монгол дахь турк багш нар эх нутаг руугаа буцвал тэднийг эрүүдэн шүүлт хүлээж байгаа хэмээн сэрэмжилж, Монгол Улсын холбогдох бүхий л байгууллага болон НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагт хүртэл ханджээ.
Бид энэ асуудал өнөөдөр ямар шатандаа явааг холбогдох байгууллагаас тодруулсан юм.
Энэ талаар Гадаадын иргэн,харьяатын газраас тодруулахад “Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаандаа нэр бүхий турк иргэдийн асуудал манай байгууллагын оролцоотой, хамааралтай байсан бол одоо Гадаад харилцааны яам руу шилжсэн. Тодруулбал, манай улсын Гадаад харилцааны яам, Туркийн Элчин сайдын яам болон НҮБ-тай харилцана гэсэн үг.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас энэ хүмүүсийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд Монгол Улсад байлгана уу гэсэн хүсэлтийн дагуу Монгол Улсад оршин суугаа гэсэн үг. Асуудал шийдэгдэх хугацаанд Монгол Улсын аль нэг төрийн байгууллага тэднийг албадан гаргана гэсэн ойлголт байхгүй.
Нэгдүгээрт, бичиг баримтын зөрчилтэй хүн Монгол Улсаас гарах ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, энэ хүмүүсийг бид албадан гаргах ямар ч нөхцөл үүсээгүй. Нэг талдаа энэ асуудал Монгол улсын шүүхийн шатанд яваа, нөгөө талдаа НҮБ-ын шийдвэрийг хүлээж байна” гэсэн юм.
Монгол Улсын Гадаад харилцааны яам ч гэсэн энэ асуудлаар одоогоор ямар нэгэн мэдээлэлгүй байна гэлээ.
Бид энэ асуудлаар Эмпати сургуулийн хуульчтай холбогдож лавлахад “Турк багш нар Монголд байгаа. Тэд НҮБ-ын хамгаалалтад орсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байна” гэсэн хариулт өгсөн юм.
Харин Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газраас энэ талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ найман багшийн төлөөлөл хэвлэлд өгсөн ярилцлагадаа НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх дээд комиссарын газраас тэдэнд орогнол хүсэгч болохыг баталж гэрчилгээ олгосон гэжээ.
Ямартай ч Монгол Улсын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан тэдгээр багшийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа энэ үед БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп манай улсад айлчлал хийж байна.
Тэрбээр өчигдөр /2019.07.29/ УИХ-ын дарга Г.Занданшатартай хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Фето бүлэглэлтэй холбоотой асуудлаар хоёр тал нэг байр суурьтай байгааг мэдэгдсэн ажээ.
Зочин 2019-07-30 218.150.29.14
Turk bagsh nar hicheelee mash sain zaadag shuu. Busadiig ni medehgui.
Зочин 2019-07-30 103.212.117.201
Бүгдийг нь хөөгөөд гаргаач эсвэл ЭСЯаманд нь өгөөд баривчлуул
Zandanshatar 2019-07-30 64.119.20.206
UN-ee l daga. Mongolchuudaa. Jijig uls yanz buriin yumand orootsoldoh hereggui.
Турк багшийг Монгол улс хамгаалах эрхтэй 2019-07-30 64.119.21.238
ДООР Турк багш муулсан орос малнуудааа Турк багш нар Монголд Ислам шашин заагаагүй Барууны боловсрол олгосонд Ерөнхийлөгч Эрдоганы дайсан болсон юм Ерөнхийлөгч Эрдоган Баруунжсан Турк сургуулийг хааж Исламыг сурталчилах болсон Баруунжсан Турк сургууль хичээл эхлэхийн өмнө Турк эх орны төлөө дуулсан байсан бол Эрдоганы сургууль Аллах Акбар гэх болсон
Зочин 2019-07-30 198.202.137.28
Good yavuulaach oorsdoo zasag zahirgaatai yum baigaa biz
Багш 2019-07-30 112.72.12.9
Эцэг эхчүүдийн анхааралд
Англи хэл дээр уран зохиолын номыг системтэйгээр уншиж, ойлгож сурах чадварыг төлөвшүүлдэг 1 жилийн супер сургалтанд бүртгэж байна. Америк, Бритиш, Орос, Монгол болон олон улсын дунд сургуулиудын 8-12 ангийн англи хэлний өндөр суурь мэдлэгтэй, суралцах өндөр эрмэлзэлтэй хүүхдүүийг урьж байна. 99922603.
Зочин 2019-07-30 182.160.35.56
Худлаа ш** туркүүд муу хүмүүс туркээс хол яав
Зочин 2019-07-30 202.179.27.7
ТУРК БАГШ НАРТ ҮРГЭЛЖ БАЯРЛАЖ ЯВДАГ. ХҮҮГИЙН МААНЬ БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН. ДАА.
Зочин 2019-07-30 77.247.181.162
шууд өгөөд явуулсан дээр л дээ л*****н мусламанууд монголд хэрэггүй монголын үр хойчыг бузарлаж байна.
Зочин 2019-07-30 203.169.49.107
Shuud ene dargiig n huuguud yavuulbal iluu ulziiteishdee kkk
Зочин 2019-07-30 66.181.161.61
Mongol huuhduudiin oyunii bolovsrold unetei huvi nemer oruulsan bagsh nariig hamgaalah heregtei sh dee. Edgeer bagsh nar uls turiin zolios bolj bolohgui biz dee.
Sandag 2019-07-30 202.126.89.157
Yvaad ugch boldoggyu yum uu es nar.zaaval end bj shashin surtalchlah geed tamtai yum be
Зочин 2019-07-30 139.5.216.50
Гэм буруугvй Турк багш нарыг хамгаалах хэрэгтэй!
zurheer n tug tahi 2019-07-30 98.253.30.34
nutagt n yavuulalgui turkiin elchin said ene hediigee zugeer l manai tuv aimagiin horihiin hongild Amgalnbaatar Hurts 2 toi hamt hiigeed 2 honohod l boleo bid end bish Turkdee ochij tamluulya geed l oorsdoo yavaad ogoh gazar shdee eren bol.
Хм 2019-07-30 139.5.219.141
Монголын боловсролын салбарт хятадын күнз, солонгос мүүн, турк ислам, амeрик байхгүй ч юм алга, ирээдүйн Монголчуудын тархийг угаагаастай
Хм 2019-07-30 139.5.219.141
Монгол ямар ч цeнзургүй юуг ч хамаагүй улсдаа нэвтрүүлдэг, бүр боловсролын салбартаа ажиллуулдгийн нэг жишээ
тт 2019-07-30 122.201.24.209
террор мѳнгѳ угаадаг бүлгийн гишүүн тэдэнтэй холбоотой бол шалгуулах л ёстой
Зочин 2019-07-30 192.82.65.224
Жирийн сайхан оюунлаг багш нарыг хамгаалалтад байлгаарай
зочин 2019-07-30 202.21.120.66
хичээл заасан багш нарт ямар буруу байхав дээ
Savaa 2019-07-30 66.181.181.100
Турк багш нар монголын боловсрол үнэтэй хувь нэмэр оруулсан шүү. Тэднийг хуулийн хүрээнд аль болох хамгаалах хэрэгтэй.
Зочин 2019-07-30 203.91.112.133
хоёр өвгөний зодооноос болж энэ хүмүүс хохирох ёсгүй. Маш сайн байна ш дээ
Зочин 2019-07-30 202.126.89.137
Shentop gej nuhur yag Ene l hergeer irj baigaadaa !
Ataturkiin ardchilal shinechlel,hugjil devshliig 100 jiliin daraa Erdogani islamistuud ustgaj baigaa yumshvvdee. Manai turiin 3 tolgoi bvgd ortdoksuud, tvvnii ni demjeed baigaa shig haragddag.
Зочин 2019-07-30 124.158.94.9
Эрдагоны бохир мөнгөөр ардчилал хүний эрхийг худалдсан монголын улс төрчид олон жил сэтгэлээрээ ажиллсан багш нарын хувь заяагаар тоглож дууссан ш дээ. Ялангуяа гадаад харилцааны яам, тагнуулын албаны авлигалчид
ХАРАМСАЛТАЙ 2019-07-30 103.229.122.132
Манайхан ч хүний тусыг үгүйсгэж чадна шүү.
ҮХЭР ХАЛХ 2019-07-30 66.181.185.79
монголоос хөрөнгө мөнгө босгоод төрийнхөө эсрэг ашигласан юмаадаа энэ туркүүд.
Зочин 2019-07-30 218.150.29.14
chi uuruu hurungu bosgoh.