Японы ANA компани ирэх жилээс Владивосток руу ниснэ

Хуучирсан мэдээ: 2019.07.30-нд нийтлэгдсэн

Японы ANA компани ирэх жилээс Владивосток руу ниснэ

Японы ANA компани ирэх жилээс Владивосток руу ниснэ

Японы агаарын тээврийн ANA (All Nippon Airways) компани ирэх 2020 оны гуравдугаар сараас ОХУ-ын Владивосток руу нисч эхэлнэ хэмээн Японы "Никкэй" сонин мэдээлжээ. Долоо хоногт хэд хэдэн удаа нисэхээр төлөвлөж байгаа аж.

ANA компани Владивосток руу нисч эхэлснээр Орос-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэж тооцож байна.

2017 оны байдлаар Владивосток хотод Японы 49 компани үйл ажиллагаа явуулж байсан нь өмнөх 2016 онтой харьцуулахад 11 хувиар илүү үзүүлэлт юм.

ANA-гаас гадна Японы агаарын тээврийн бас нэг том компани болох JAL мөн Владивосток руу нисэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Тэрхүү мэдээллээр JAL компани ирэх 2020 онд Наритагаас Владивосток руу нисэх төлөвлөгөөтэй ажээ.

Харин Оросын талаас S7 болон "Аврора" компаниуд Влавивостокоос Япон руу нисч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж