ОХУ: Нэрээ нууцалж цахим түрийвч рүүгээ гүйлгээ хийхийг хориглолоо | News.MN

ОХУ: Нэрээ нууцалж цахим түрийвч рүүгээ гүйлгээ хийхийг хориглолоо

ОХУ: Нэрээ нууцалж цахим түрийвч рүүгээ гүйлгээ хийхийг хориглолоо

ОХУ: Нэрээ нууцалж цахим түрийвч рүүгээ гүйлгээ хийхийг хориглолоо

Цахим түрийвчиндээ нэрээ нууцалж гүйлгээ хийхийг хориглосон хууль ОХУ-д хэрэгжинэ. Үндэсний төлбөр тооцооны тухай хуульд оруулах өөрчлөлтийг Холбооны зөвлөл зургадугаар сарын 26-ны өдөр дэмжсэнээр ийнхүү энэ хориг хэрэгжих үндэстэй болж байгаа юм.

Хууль Ерөнхийлөгч Владимир Путин баталгаажуулан гарын үсэг зурж, хууль зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд тавигдсанаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Хуулийн өөрчлөлт "QIWI Кошелек", "Яндекс.Деньги", WebMoney, PayPal зэрэг цахим төлбөрийн системүүдэд хамаарах юм.

Цахим түрийвчиндээ гүйлгээ хийхийн тулд заавал банкны дансаар дамжуулах хэрэгтэй болж байна. Өмнө нь төлбөрийн терминалууд болон гар утасны төлбөрийн системээр дамжуулан хийж болдог байсан юм.

Цахим түрийвчийг хар тамхины хууль бус наймаа болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах магадлал өндөр байгаа учраас ийнхүү холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж