Калифорниад үл таних этгээд гал нээж, дөрвөн хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Калифорниад үл таних этгээд гал нээж, дөрвөн хүний аминд хүрчээ

Калифорниад үл таних этгээд гал нээж, дөрвөн хүний аминд хүрчээ

АНУ-ын Калифорниа мужийн Гилрой хотод жил бүр зохион байгуулагддаг сармисны баярын үеэр үл таних этгээд гал нээж, дөрвөн хүний аминд хүрч, 15 хүн хохирогчоор бүртгүүлснээс 11 нь бууны шарх авсан байна.

Цагдаа нар гэмт этгээдийг газар дээр нь буудан хороож, хамтрагчтай байж болзошгүй хэмээн сэжиглэж буй бөгөөд оршин суугчдыг баяр наадмын талбайд очихгүй байхыг зөвлөжээ.

Гилрой хотын Цагдаагийн дарга Скотт Смитти “Бид хоёр дахь сэжигтнийг олж илрүүлэхээр ажиллаж байна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Түүний хэлснээр, гэмт этгээд винтовтой байсан аж. Цагдаагийнхан хэргийн газраас галт зэвсэг, винтовын сум зэргийг хураан авчээ. Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгт хүмүүс гүйлдэн, орилж хашгирч байгаа нь тодорхой гарсан байна.

Гэмт этгээд гал нээсэн тухай дуудлага орон нутгийн цагаар 17:41 цаг орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийн газарт хууль сахиулах байгууллагын ажилтнууд шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Хэвлэлд мэдээлснээр, иргэд рүү буудсан хоёр дахь сэжигтнийг олоогүй байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан иргэддээ анхаарал, болгоомжтой байхыг сануулсан байна.

Хойд Калифорниагийн Гилрой хотод сармисны баяр гурван өдрийн турш үргэлжилдэг бөгөөд жил бүр 100 мянга гаруй хүн оролцдог байна.

Эх сурвалж: BBC, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж