Путины ярилцлага “Emmy awards”-т нэр дэвшив

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Путины ярилцлага “Emmy awards”-т нэр дэвшив

Путины ярилцлага “Emmy awards”-т нэр дэвшив

“Fox News” телевизийн сэтгүүлч Крис Уоллесын 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлага телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Emmy Awards” шагналын баримтат болон мэдээний нэвтрүүлгийн төрөлд нэр дэвшжээ. Энэ удаагийн “Emmy Awards”-т Баримтат болон шууд мэдээний нэвтрүүлгийн төрөлд анх удаа шагнал гардуулах аж.

"Fox News Sunday" нэвтрүүлгийн дээрх дугаарт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон эсэх талаар сэдвийг хөндөн ярилцсан юм.  Ярилцлагын үеэр Путин ОХУ АНУ-ын дотоод асуудалд хэзээ ч хөндлөнгөөс оролцож байгаагүй хэмээсэн ярьж байжээ. –

Дээрх төрөлд “CNN”, “MSNBC” болон “ABC” зэрэг телевизүүдийн АНУ-ын Үндэсний тагнуулын газрын одоогийн захирал Дэниел Коутс, Нью-Йорк хотын хамба лам Тимоти Долан нартай ярилцсан ярилцлага, Флорида муж улсын Паркланд хотын дунд сургуульд гэмт этгээд гал нээсний улмаас 17 хүн амиа алдсан аймшигт хэрэг болсны дараа АНУ-ын Үндэсний галт зэвсгийн холбооны төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагууд өрсөлдөж байгаа гэнэ.

Эх сурвалж:FOXNEWS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж