Монгол бүжигчин Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд тэргүүлжээ | News.MN

Монгол бүжигчин Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд тэргүүлжээ

Монгол бүжигчин Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд тэргүүлжээ

Монгол бүжигчин Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд тэргүүлжээ

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанаас Монгол бүжигчин залуу тэргүүн байр эзэлжээ. Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын залуу уран бүтээлч, бүжигчин Б.Эрдэнэбаяр этник бүжгийн төрөлд украин үндэсний бүжгээр оролцож, нэгдүгээр байранд орсон байна.

Бүжигчин Б.Эрдэнэбаяр Ази тивийн орнуудын дунд зохион байгуулдаг Олон улсын бүжигчдийн уралдааны талаар ярихдаа “БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн XVI уралдаанд амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ. Миний өрсөлдсөн төрөлд 200 гаруй бүжигчин бичлэгээ илгээж, хагас финалд 29 бүжигчин шалгарч үлдсэн. Тэднээс сүүлчийн финалд таван бүжигчин шалгарсны нэг нь би байсан юм. Надаас бусад нь БНСУ-ын бүжигчид байсан. Миний хувьд энэ жилийн уралдаанд монгол ардын бүжгээрээ бус арай өөр төрлөөр оролцохыг хүсч, украин үндэсний бүжгээр оролцсон нь хүмүүсийн сонирхлыг ихээр татсан. Сэтгэгдэл маш өндөр байна. Монголоос өмнө нь гурван ч бүжигчин энэ олон улсын дээд зэрэглэлийн  тэмцээнд орж, амжилт гаргаж байсан” гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр Үндэсний урлагийн их театрт дөрвөн жил ажиллаж байгаад өнгөрөгч 2018 онд “UBS” телевизээс зохион байгуулсан “Perfect dance” бүжгийн шоуны дэд байрыг хүртэж, БНСУ-ын Урлагийн их сургуульд бүжигчний мэргэжлээр дөрвөн жил суралцах эрхээр шагнуулж, суралцаж байгаа ажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-29 66.181.184.164

Unen zuw medeelel tawimaar yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж