Мэдээ мэдээллийг газар дээрээс нь шууд мэдээлнэ гэдэг сэтгүүлч, сурвалжлагч хүмүүсийн хувьд амаргүй ажлуудын нэг. Бороотой, цастай, салхи шуургатай, дайн тулаантай гээд байгаль цаг уур, нийгмийн ямар ч нөхцөл байдалд хэвлэл мэдээллийнхэн тэргүүн эгнээнд явдаг билээ. Зарим тохиолдолд өөрөө эрсдэлд орох ч үе бий.
Пакистаны “G-TV” телевизийн сэтгүүлч Азадар Хуссейны үерлэсэн голоос бэлтгэсэн сурвалжлага цахим сүлжээнд хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Тэрбээр үер усны байдлыг газар дээрээс нь шууд дамжуулахдаа хүзүүгээр татсан гүнзгий голд орж бодит байдлыг мэдээлсэн нь зарим хүмүүсийн инээдийг хүргэж, заримынх нь санааг зовоосон бололтой.
“Дүрс бичлэгт хоёр толгой л харагдаж байна. нэг нь сэтгүүлчийн толгой. Нөгөө нь микропоны толгой” хэмээн нэгэн хүн хошигносон бол “Хэт их хичээж байж амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь байна” хэмээн санаа зовнисон байдлаар сэтгэгдлээ илэрхийлжээ.
Сэтгүүлч Азадар Пгазар тариалангийн бүс нутаг болох Пунжаб мужийн байдал Синд гол үерлэснээс болж ямархуу байдалтай байгааг сурвалжилсан бөгөөд “G-TV” телевиз дүрс бичлэгийг өөрсдийн “Youtube” сувагтаа “Пакистан сэтгүүлч өөрийн амь насаа үл хайхран ажил үүргээ гүйцэтгэж явна” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.
Эх сурвалж: www.news18.com
Холбоотой мэдээ