БОАЖЯ-ны “Цэнгэг усны нөөц газар”-аас зохион байгуулж буй “Хандлагаа өөрчилье” уриатай “Ногоон паспорт” аяны хүрээнд нийслэлийн сургуулиудаас шилдгээр шалгарсан арван багш Чэжү арал руу аялаад иржээ. Тэд “Юнеско”-ын өвд бүртгэгдсэн сөнөсөн галт уулын тогоо, сүүдрийн бүжгийн шоу, дэлхийн долоон гайхамшгийн жижигрүүлсэн цэцэрлэг, Чонжиён хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзжээ.
“Чэжү” үнэхээр сайхан байгальтай, үзэсгэлэнтэй арал байна лээ. Эндхийн хүмүүс байгаль дэлхийгээ улам сайхан болгож, хамгаалж хайрлаж яваа ард түмэн юм. Бид ч гэсэн үүнээс суралцах ёстой юм байна гэсэн бодол аялж байхад төрж байлаа” хэмээн Нийслэлийн 42-р сургуулийн биологийн багш Ц.Даваасүрэн ярьж байна. Тэд зургаан өдөр, таван шөнө аялсан бөгөөд одоо Хонконг руу хоёр багш, зургаан сурагч аялж байгаа гэнэ.
Дашрамд дурдахад, “Ногоон паспорт” аян нь эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах дадал хандлагыг ирээдүй болсон хүүхэд залуус төлөвшүүлэхэд чиглэгдсэн төсөл юм.
Ц.АРИУНЗАЯА
Холбоотой мэдээ