16, 17 настанууд насанд хүрэгчдийн ангилалд дахин түрүүлэв | News.MN

16, 17 настанууд насанд хүрэгчдийн ангилалд дахин түрүүлэв

16, 17 настанууд насанд хүрэгчдийн ангилалд дахин түрүүлэв

16, 17 настанууд насанд хүрэгчдийн ангилалд дахин түрүүлэв

Тэсвэр хатуужлын спорт Триатлоны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуурт болжээ. Тэмцээнийг Олон улсын Триатлоны холбооны дүрмийн дагуу кросс триатлоын төрлөөр /уулын дугуйтай/ спринт зайд элит, өсвөр, сонирхогчдын Age групп эрэгтэй, эмэгтэй болон багийн төрлөөр зохион байгуулсан байна. Мөн сонирхогчдын дунд шилдгүүдийг тодруулжээ.

Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д хамгийн олон буюу 307 тамирчин оролцжээ. Тэмцээний элит ангилалд өнгөрсөн жилийн аваргууд түрүүлж, спортын мастер цолны болзол хангасан байна.

Эрэгтэйчүүдийн элит ангилалд 21 тамирчин өрсөлдөнөөс “Виста” клуб, “Олонлог” академийн тамирчин Г.Амарсанаа 1 цаг 5 минут 35 секундэд замаа дуусгаж түрүүлсэн бол “Хангарьд” клубын Ч.Гансүх, Г.Галбадрах нар мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Энэ зайд П.Ханмөнх, А.Хэнтий нар шагналт дөрөв, тавдугаар байрыг эзэлсэн бөгөөд тэд Казахстанд болсон Ironman 70.3 Astana уралдаанд хагас ironman зайг амжилттай туулсан юм.

Насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн Г.Амарсанаа энэ жил 17 настай бөгөөд 2018 ондп триатлон, акуатлоны төрөлд улсын аварга болж байсан. Түүний хувьд дасгалжуулагч Х.Одгэрэлийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Азийн цомын хүрэл медальт Г.Амарсанаа УАШТ-д хоёр дахь удаагаа түрүүлж, спортын мастер цолны болзол хангалаа.

Эмэгтэйчүүдийн элит ангилалд нийт зургаан тамирчин өрсөлдөж Б.Энхжин энэ жил дахин түрүүллээ. 16 настай Б.Энхжин УАШТ-ээс хувийн болон багийн буухиа төрөлд аваргалж, спортын мастер цолны болзол хангажээ.

ДҮН:

Эрэгтэй элит ангилал (21 тамирчин):

  1. Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд
  2. Ч.Гансүх (Хангарьд) 1.08:45
  3. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22
  4. П.Ханмөнх (Ironman) 1.13:31
  5. А.Хэнтий (Ironman) 1.13:40
  6. Т.Алекс (Виста) 1.14:54
  7. С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04
  8. Ц.Цэрэнбат (Булган) 1.16:02
  9. С.Билгүүтэй (Виста) 1.17:40
  10. Б.Буянтогтох (Хангарьд) 1.21:03

Эмэгтэй элит (6 тамирчин):

  1. Б.Энхжин (Хангарьд) 1 цаг 21 минут 59 секунд
  2. О.Эрдэнэзул (Хангарьд) 1.25:23
  3. Б.Ариунтуяа (Эрдэнэт) 1.34:55
  4. Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37
  5. Э.Амина () 1.49:45

Багийн буухиа (9 баг):

  1. Хангарьд-1 (Г.Галбадрах, Б.Энхжин, Ч.Гансүх) 1.18:15
  2. Хангарьд-2 (Г.Мөнхжин, О.Эрдэнэзул, О.Анх-Учрал) 1.22:05
  3. Виста-1 (Г.Амарсанаа, Б.Марал, С.Билгүүтэй) 1.26:33

U19 хөвгүүд (20 тамирчин)

  1. Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд
  2. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22
  3. П.Ханмөнх (Ironman) 1.13:31

U19 охид (2 тамирчин)

  1. Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37
  2. Б.Биндэрьяа (Ironman) 2.03:56

U15 хөвгүүд (27 тамирчин)

  1. С.Содмандах (Төв бассейн) 24:40
  2. Т.Алекс (Виста) 24:51
  3. Г.Галбадрах (Хангарьд) 25:01

U15 охид (6 тамирчин)

  1. О.Эрдэнэзул (Хангарьд) 28:43
  2. Г.Номуунаа (Виста) 31:03
  3. Б.Марал (Виста) 32:21

Age group 20-29 нас, эрэгтэй (26 тамирчин)
1.А.Сумьяабат (Улаанбаатар) 1.34:55
2.Ч.Янзганбүүвэй (2-р эмнэлэг) 1.39:19

Age group 20-29 нас, эмэгтэй (4 тамирчин)
1.Э.Оюун-Эрдэнэ (Баянзүрх) 1.49:37
2.Э.Амина (Жардин) 1.49:45
3.Л.Анударь (Улаанбаатар) 2.16:19

Age group 30-39 нас, эрэгтэй (32 тамирчин)
1.С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04
2.Ц.Цэрэнбат (Булган) 1.16:06
3.Л.Батбаяр (Булган) 1.25:28
4.Э.Батмөнгөн (Хан-Уул дүүрэг) 1.27:03

Age group 30-39 нас, эмэгтэй (4 тамирчин)
1.Б.Ариунтуяа (Эрдэнэт) 1.34:55
2.Г.Шинэцэцэг (Энканто) 2.05:00

Age group 40-49 нас, эрэгтэй (14 тамирчин)
1.Б.Түвшинбаяр (Виста) 1.30:50
2.Оливер Тирлуол (Top Gun Team) 1.33:59
3.Ч.Ганхуяг (Team Ard) 1.40:41

Age group 50-59 нас, эрэгтэй (7 тамирчин)
1.П.Гантулга (Хангарьд) 1.30:49

Try-Tri эрэгтэй (89 тамирчин)
1.М.Жамьянпүрэв (Cannondale Mongolia) 21:31
2.Э.Ижилмөрөн (Road Mongolia) 22:04
3.Д.Есүхэй (Ironman) 22:12

Try-Tri эмэгтэй (12 тамирчин)
1.А.Оюун-Эрдэнэ (Road Mongolia) 23:06
2.У.Энх-Ану (Cube Mongolia)
3.Б.Мөнгөнтуяа (ЦЕГ МБА) 25:47

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-29 103.229.120.84

Энэ спорт хөгжиж эхэлж байна. Хангарьд болон Виста клубын тамирчид маш сайн байгаа харагдлаа6 Дасгалжуулагч нарт нь амжилт хүсэе.

Avatar

Ч.Гансүх 2019-07-29 103.229.120.148

Astana ironman 70.3-т буюу 1.9км сэлэлт, 90км унадаг дугуй, 21км гүйлтийн тэмцээнд Хангарьд клубын тамирчин, дасгалжуулагч Ч.Гансүх (35-39 насны ангилал, тамирчин П.Гантулга (50-54 насны ангилалд) нар Монгол улсаа анх удаа оролцсон шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж