Улсын байцаагчийн оймсондоо боодол доллар нуусан бичлэгийг дэлгэв | News.MN

Улсын байцаагчийн оймсондоо боодол доллар нуусан бичлэгийг дэлгэв

Улсын байцаагчийн оймсондоо боодол доллар нуусан бичлэгийг дэлгэв

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.07.29/ мэдээлэл хийлээ. Мэдээллийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хүргэлээ.


АТГ олон нийтийн анхаарлыг татсан нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэсэн авлигын хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад та бүхэн мэдэж байгаа. 2019 оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78 буюу 9.4 хувийг нь шүүхэд шилжүүлэх саналтай 308 буюу 33.6 хувийг нь хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. 11 хэргийг нэгтгэн шалгаж, хоёр хэргийг түдгэлзүүлж одоо 384 хэргийн үлдэгдэлтэй тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Үүнээс 336-д нь хэрэг бүртгэлт хийх 49-ийг нь мөрдөн байцаалтын шатанд явж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай, энэ оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж 129 тэрбум 830 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, орон сууц авто машин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан бэлэн мөнгийг хамгаалсан байна. Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.3 дахин өссөн ийм үзүүлэлттэй байна.

Хэрэгт холбогдон шалгагдсан 29 буюу 10.1 хувийг улстөрийн 46 буюу 16.3 хувийг нь төрийн захиргааны 68 буюу 24 хувийг нь төрийн тусгай 28 хувь буюу 9.9 хувийг төрийн үйлчилгээний 35 буюу 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжийн албан тушаалтан 77 буюу 27.2 хувийг нь хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн албан тушаалтан эзэлж байна.

2019 ОНЫ ЭХНИЙ ЗУРГААН САРЫН БАЙДЛААР НИЙТ 29 ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН

2019 оны эхний зургаан сарын байдлаар нийт 29 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Үүнд Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан н.Батсайхан, Нийслэлийн газрын албаны захиргаа удирдлагын газрын дарга н.Амаржаргал, Тээврийн газрын дарга н.Отгонбаатар, МУБИС-ын эдийн засаг хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал н.Ганцэцэг, БСШУСЯ-ны харьяа Шинэ эхлэл сургуулийн захирал н.Эрдэнэ, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 233 цэцэрлэгийн эрхлэгч н.Саранцэцэг, Баянзүрх дүүргийн газрын албаны дарга н.Батсүх, Баянхонгор аймгийн политехникийн коллежийн захирал н.Чимгээ, Завхан аймгийн Улиастай сумын төв номын сангийн захирал н.Долгоржав, Өсвөр үе хүнс орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн дарга н.Наранчулуун, Сити бааз консалтинг компанийн захирал н.Отгонбаяр нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. АТГ-аас шүүхэд шилжүүлсэн хэргүүд шийдвэрлэгдэж, тодорхой хэмжээнд хохирол нөхөн төлүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Тухайлбал, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан н.Ононд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг Эрүүгийн хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

АТГ-аас Прокурорын газартай хамтраад Авлигын эсрэг хуульд заасан үндэслэлийн дагуу тухайн этгээдийн хууль бусаар хөрөнгөжиж эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсад орлого болгох ийм нөхцөлийг шүүхэд тавьсны үр дүнд шүүхээс тухайн этгээдийн эзэмшлийн 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого шийдвэрийг гаргасан. Цаашид хохирол нөхөн төлүүлэх авлигын гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг арилгуулах тал дээр АТГ онцгойлон анхаарч ажиллаж байгаа.

Зарим хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа үед олон нийтийн дунд АТГ-ын талаар эргэлзээ төрүүлсэн мушгин гуйвуулсан улстөржүүлсэн мэдээлэл их гарах боллоо. Үүнийг зарим улстөрчид тодорхой ашиг сонирхол бүхий хэсэг бүлэг хүмүүс олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээж хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг тогтмол хийж байна. Энэ нь хэргийг шударгаар хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэхэд саад учруулах гэсэн оролдлого гэж харж байна. Иймд тодорхой хэргүүдийн талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд зарим нотлох баримтуудын хамт олон нийтэд мэдээлж байх шаардлага бий.

ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ШҮҮГЧДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛСЭН

Салхитын мөнгөний орд газрын хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй болсон, мөн эрх шилжүүлэх гэрээний маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх явцад Иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэр бүхий шүүгч нарт хахуул  өгсөн хэрэгт тус газраас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулагдсан зарим нөхцөл байдлыг ҮАБЗ-д танилцуулсны үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Үүнээс гадна Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны анхан шатны шүүх, дүүргийн шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад, нэр бүхий шүүгч тэдний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэр хууль ёсны болох үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг мөн холбогдох эрх бүхий албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДСЭН ХОЁР ХЭРГИЙН БАРИМТЫГ БИЧЛЭГЭЭР ХАРУУЛАВ

Шүүхээр шийдвэрлэгдсэн хоёр хэргийн явцад баримтжуулагдсан бичлэгийг та бүхэнд харуулъя.

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн зохицуулалтын газрын дарга Д.Батбаяр нь албаны чиг үүргээ гүйцэтгэж байхдаа хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 174100009 дугаартай хэрэгт, хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг зохион байгууллаа. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Д.Батбаяр нь олон улсын ачаа тээвэр зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох журмаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 14 хүртэлх хугацаанд тус компаниас 57 сая төгрөг авсан нь тогтоогдсон. Тухайн үйлдэлд нь шүүхээс гэм буруутайг тооцож нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож торгох ялаар шийтгэсэн.

Дараагийн бичлэгт Мэргэжлийн хяналтын хэлтсийн Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн явцад баримтжуулсан бичлэг байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Баярсайхан нарын гэр, ажлын байр, биеэс нь нийтдээ тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан.

Хэргийг шалгах явцад гэрээс нь болон орон байр, албан өрөө, биеэс нь нийт 1.0 тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан байна. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152,177 ам.доллар, 77,000 юанийг тус тус бэлнээр хураан авч баримтжуулжээ. АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны Рапид хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16,460 ам.доллар, 5 сая таөгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байлах сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8,600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогджээ. Иймд Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Тодорхой хэсэг бүлэг этгээдийн зүгээс хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх үйл ажиллагаа явуулах болсон. Ийм учраас шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн баримт материалыг олон нийтэд ил болгож байна. Зөвхөн дээрх хэрэг гэлтгүй шүүгч нартай холбоотой хэрэгт дээрх хэмжээний  нотлох баримтууд авагдсан байгаа” гэлээ. Н.Баярсайхан нь оймсон дотроосоо  зуутын ам.доллар нэг боодлыг нуусан нь бичлэгээр дэлгэгдсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

85 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-07-29 212.8.248.253

dornodiin mergejliin hyanaltiin darga munhtuyag shalgaarai ashig sonirkhol.ni deed tsegtee hursen avgai.

Avatar

Zochin 2019-07-29 202.126.89.248

Бөөгнүүлж байгаад Улсад тушаах санаатай байсан гэсэн. Эх орон ч залуус юм даа.

Avatar

Зочин 2019-07-29 103.14.36.18

Авлигын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хаадаг хуулийн зүйл заалтыг хүчингүй болгоё.

Avatar

Зочин 2019-07-29 103.99.103.99

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг авилгачдад зориулсан өршөөлтийг үгүй болгох хэрэгтэй. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдчоод байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хариуцлагаас мултраад байна шүү дээ.

Avatar

Төрийн албанаас босгох 60 тэрбум гэдэг чинь энэ дээ 2019-07-29 66.181.190.245

Ийм маягаар л Мие Энхболд Төрийн албанаас 60 тэрбумыг босгож байгаа юм. 60 тэрбум бол үнэн гэдгийг баталж байна. Төргүй Монгол

Avatar

зочин 2019-07-29 103.9.88.162

хөөн хэлэлцэх хугацааг авилгалч хулгайч нарт зориулж зассан гишүүдийн оймс сейфийг шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-07-29 192.82.64.153

Арай ч дээ тэр шийтгэл нь дэнднээ өөр газар нуусан мөнгөө бариад инээгээд сууж байгаа байлгүй иргэд ядуу энэ төрийн байгааг

Avatar

ATG-n show l yum bishuu 2019-07-29 218.189.35.1

Hudlaa ajlaa sain hiij baigaa gej haragdah gesen show yum bishuu. Hun hezee ch avilga avchaad oimsondoo hadgalaad baina gej baihgui. Oimsondoo hadgalj baigaa gedgiig ni tegeed yun ch sain meddiim. Tegeed ch naad humuus ni hamaagui hundlungiin huniig jujigluuleed togluulsiim bishuu. Bugd shal hudlaa ATG-nshow jujig baina.

Avatar

Зочин 2019-07-29 202.21.102.226

chinii tarhi enend arai hurehgui ee. jujigluulsen ch geh shig

Avatar

3 HONOG 2019-07-29 218.150.29.14

Odoo 3 honogin daraa martchihnoo bid nar kk. Daraachiin sensatsi huleegeed bj baiya.

Avatar

МОНГОЛЫН ШИВШИГ 2019-07-29 66.181.190.245

Монголын төрийн албан хаагч нь ажлын байран дээрээ оймсондоо боодол зуутын доллартай баригдаад, ажил болон гэрээс нь 1 тэрбум төгрөгний авилгалын мөнгө илрээд 40 саяар торгуулиад өнгөрдөг дампуурсан Монгол улс. Баригдаж байгаа нь энэ болохоос Төрийн албаныхан бүгд авилгачид. Үндсээр нь соль.

Avatar

Зочин 2019-07-29 43.228.131.45

Хууль бус мөнгийг нь улсын орлого болгосон юм биш үү, тэгээд дээр нь 40 сая төгрөгийн торгууль гэвэл болж л байна.

Avatar

Зочин 2019-07-29 66.181.181.119

дорно нөхөөд авчихна шоронд сууж байх ёстой

Avatar

WTF 2019-07-29 206.116.134.204

zovhon barigdah ued ni terbum togrog ilersen ch omno hichneen terbumiig avsan humuus terneesee 40hon sayiig ni torguulid ogood l boloo yu te?? Hoon helelzeh hugazaa duussan gesen teneg um heleed l bolo yu? Nogoo hereg huuchirdaggui gesen yalaa? 2017 onii 8-11 sar hoorond avsan avilgiin hereg yahaaraa 19 on gehed hugazaa ni duuschihsan bdag um bol??

Avatar

Зочин 2019-07-29 27.104.129.70

Мөрдөн шалгах ажиллагааг замхруулан хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгодог тогтсон жишгийг нэн даруй үгүй хийх хэрэгтэй байна

Avatar

Зочин 2019-07-29 43.228.131.45

Тогтсон жишиг биш, хууль нь тийм юм байгаан. Тэгэхээр хаанаа байна

Avatar

Сүхцэрэг 2019-07-29 45.117.32.130

Авилгачдын бүх насаар нь шоронд хорих эсвэл цаадах ёстой

Avatar

Irgen 2019-07-29 66.181.169.91

TOSK-iin avilgachin Hicheenguigiin talaar mash todorhoi 7 barimt notolgootoi ni ogson. Eruugiin hereg uusgesen l geed bgaa gevch gensek Amarbaysaglan hamgaalaad bn geel hergiig ni hav daraal bgaa. Etssee hurtel unenii tuluu yavnaa. Nogoo Hicheengui ni tureesiin bair 8-10 sayaar avilgal avch oruulaal, 90 sayiin bairiig 120 sayaar zaraal yadarsan irgedeer toglool avilgalaa avaal bj l bn. Iim bj bolohgui ee ATG. Unen shudargaar shalgaarai. Ard tumen Harj bgaa shuu ta nariig !!!!!!

Avatar

Алдаржавхлан гэж авлигач байна. 2019-07-29 202.126.88.43

ТОСК-ийн анхны захирал Ж.Алдаржавхлан гээч авлигач бас байна. Барилгын компаниудад ажил олж өгснийхөө шанд 10 хувийг нь хахууль болгон авдаг. Хахууль өгсөн компаниуд нь олох байсан ашгаа барьж байгаа барилгынхаа материалаас гаргах гээд бөөн чанаргүй барилга барина. Эцэсст нь хахууль авсан авлигач хожиж чанаргүй орон сууц худалдаж авсан хэрэглэгч хохирно.

Avatar

Зочин 2019-07-29 96.75.195.73

Идэр, Батсуурь, Батсүрэн, Цогт, Зоригт нарын ХОНГИЛЫН ШҮҮГЧДИЙГ хамгийн түрүүнд зайлуулах ёстой атал энэ Женко Түгжил чинь хамгаалаад үлддэг байна ш дэа. Ер нь энэ мафийн толгойлогчийн бөлдөгийг хаанаас нь л бол хаанаас нь бөлдөгдөнө дөө. 2021 онд бөлдөгөндөө барьцгүй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй…

Avatar

Зочин 2019-07-29 96.75.195.73

Идэр, Батсуурь, Батсүрэн, Цогт, Зоригт нарын ХОНГИЛЫН ШҮҮГЧДИЙГ хамгийн түрүүнд зайлуулах ёстой атал энэ Женко Түгжил чинь хамгаалаад үлддэг байна ш дэа. Ер нь энэ мафийн толгойлогчийн бөлдөгийг хаанаас нь л бол хаанаас нь бөлдөгдөнө дөө. 2021 онд бөлдөгөндөө барьцгүй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-07-29 103.26.195.95

Жинхэнэ том гаруудыг хадгалаад, хаацайлаад авч үлджээ, наагуурхан жижиг сажиг, багш нарханаар туг тахиад, ард түмнийг хуурах гэдэг уламжлал хэвээрээ л байна даа.2018 оноос арай дээр болсон нь үнэн ч бүр сайн дээр болоогүй л байна даа

Avatar

Зочин 2019-07-29 193.138.105.24

ATG iihan yalaa byasaa nartai huutsulduh yum bol ATG orshin togtoh hereggui shuud tatan buulgya. TOM AKUULUUDAA yasan be? Chadal n hurehgui baigaa biz dee

Avatar

Зочин 2019-07-29 202.21.102.226

heniig akul geh ve chiniiheer

Avatar

Зочин 2019-07-29 193.138.105.24

Offshorchdiig hezee delgeh ve??? Dandaa yalaa byasaa huuh ajil chin uitgattai bna

Avatar

Иргэн 2019-07-29 66.181.179.209

Чиний яриад байгаа нөхдүүд чинь бүгд гэмт хэрэгтэн байнатэгээд нь луйварчид авилгачид чинь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд явуулчихсан байна шүү дээ нөгөө өндөр цалин аваад шударга ажилладаг тарвагдоржийн шүүх дүлий сохор болжээ шүүгчидыг бүгдийг солиж шалга

Avatar

Зочин 2019-07-29 43.228.131.45

Хуулийг зохиосондоо байна уу, хэрэглэсэндээ байна уу, Та тэрийг хэзээ ч ойлгохгүй

Avatar

Зочин 2019-07-29 150.129.141.139

Мэргэжлийн хяналтын бүх дарга нарыг солих хэрэгтэй бүгд хариуцлага хүлээх ёстой

Avatar

Зочин 2019-07-29 202.9.43.40

АТГ-н шилдэг мөрдөн байцаагч нарт баяр хүргэе. Үнэндээ та нар 2018 оноос маш сайн ажиллаж эхэлсэн шүү.

Avatar

ттт 2019-07-29 150.129.143.10

Раднаасэдийн хийсэн хѳѳн хэлэцэх хугацаааг болиоо бүгд зүгэээр гараад байна ш дэээ

Avatar

ттт 2019-07-29 150.129.143.10

АТГ мундаг баяр хүргье. Ѳшѳѳ сайн ажиллаарай

Avatar

Зочин 2019-07-29 66.181.161.22

Хурц Элбэгдорж

Avatar

Зочин 2019-07-29 66.181.161.22

Томчуудаа шийдээч

Avatar

Зочин 2019-07-29 203.91.115.38

АТГ битгий худлаа шоудаад байгаач ээ. Үнэн шударгаар өргөдлөө өгсөн асуудлыг сонирхолгүй бол шалгадаггүй, асар их асуудал хуримтлагдсан газар даа. Дээрээс заавар өгөхгүй бол өдөлдөггүй мөртлөө доод тушаалтангуудад арслан бар болно. Томчуудын өчнөөн л бичлэг байгаа яагаад цацахгүй байгаа юм бэ,

Avatar

Зураач 2019-07-29 90.207.171.50

Тэрбум гэдэг чинь 1000 сая төгрөг гэвэл 40 саяар торгоод цаана нь 960 сая төгрөг үлдэнэ. Хуваагаад авцгаадаг байх даа… Их энэрэнгүй юм байна….

Avatar

Зураач 2019-07-29 90.207.171.50

Хөөн хэлэлцэх хугацаа гэж! АТГ-ынхан хахууль авдаг болоь уу?

Avatar

Зочин 2019-07-29 64.119.20.211

ЭД НАР ӨӨРСДӨӨ ХАГА БАЯЖИХААС ГАДНА ХАМГИЙН ХОРЛОНТОЙ НЬ ХҮНС НЭРТЭЙ ХОР ИМПОРТЛУУЛЖ МОНГОЛ ТҮМНИЙГ ХОРДУУЛСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ. ХИЧНЭЭН МОНГОЛ ХҮН ХОРДЧИХСОН ЯВААГ БАЛХЖАВ БИД ХОЁР Л ЛАВ ТААШГҮЙ. ИЙМ БАЙХАД ТОРГООД Л ӨНГӨРӨХ ЮМ БОЛ ТӨР ГЭЖ БАЙГААД, ТУСГААР ТОГТНОЛ ЯРИАД БАЙХ ХЭРЭГ ЮУ БАЙНА ВЭ.

Avatar

Зочин 2019-07-29 202.179.31.56

Эх орноо харьд зараад цусалчихсан луйварчингуудаа бүх насаар нь шоронд хийх болоогүй юмуу.

Avatar

Иргэн 2019-07-29 103.229.120.207

Төрийн албан хаагчидын байж байгаа ёр нь Би л лав "төрийн минь сүлд өршөө" гэж ерөөж чадахгүй нь

Avatar

Зочин 2019-07-29 139.5.216.243

Энийг нөгөө огцордог Энхжаргал илрүүлж шинэ томилогдсон шүүгч нар торгоод л өнгөрчээ. Шударга л юм

Avatar

Зочин 2019-07-29 66.181.191.184

Жараахайнууд нь энэ л дээ. Тулнууд нь яаж идэж уусныг гаргах болоогүй юу? Эсвэл тэднээс айгаад хөдөлж чадахгүй байна уу? Олон арван тэрбумаар яригдах хулгайч луйварчдын нэр гараад л байдаг. Шийдсэн юм огт байхгүй

Avatar

Иргэн 2019-07-29 66.181.191.184

2008 онооос хойш авилга Монголд хавтгайрсан. МАН ба АН-ы зарим том дарга нар нь цүнх баригчдаа хурган дарга болгон авилга авахуулж хамтарч иддэг болоод удаж байгаав Тэдний баригдсан ганц нэг нь л энэ

Avatar

Иргэн 2019-07-29 202.179.31.10

Хэдхэн хоногт тербум төгрөг авилгалд авчээ Зургаан зуун мянгыг авдаг жириин иргэн 140 жил тасралтгүй ажиллаж байж авах мөнгө Жириин нэг хэлтсиин дарга иим авилгал авч байхад бид яаж сайхан амьдрах билээ Авилгалчид ард түмнии цусыг сорж ард түмнииг туйлдуулж байна Иим хүмүүсииг зүгээр торгоод өнгөрдөг Энэ бүхнииг МАНАН ын төрд шургалсан авилагчидзохион байгуулан хуулинд оруулсан болохоор тэд ял авахгүй өнгөрч байна Бид үнэндээ дэндүү хүлцэнгүй амьдарч тэд дэндүү даварчээ Хэмжээ хязгаар байх ёстой

Avatar

Зочин 2019-07-29 66.181.184.147

цэцэрлэгийн эрхлэгч сумын төвийн номын санч байхдаа яах вэ яам агентлаг яасан бэ

Avatar

Зочин 2019-07-29 139.5.219.43

Авлигачдыг алхам тутамд нь цээрлүүлэх ёстой. Аав ээж нь хүүгээ, хүүхдүүд нь ааваа хараад ясандаа тултал гомдож байгаадаа.

Avatar

Зочин 2019-07-29 66.181.176.22

Tiim yum baihguiee. Edend ichih nuur gej baihgui. Hamaatan sadan ir udmaaraa niileed tsusalj baigaa. Udahgui minii huug helmegduulchihlee tom yavuulgiin zolios bolchihloo geed yariad suuna

Avatar

Зочин 2019-07-29 159.28.222.234

Gaalin baitsaagch nariig hotiin hezee barih be deer 1 zaluu ilchleed baisan yu bolson be

Avatar

Зочин 2019-07-29 150.129.141.120

Орж ирэхийг мэдэж, тэгээд оймсондоо хийж, уг нь хажуу өрөөнд бас цонхоор доошоо харах байжээ.

Avatar

Зочин 2019-07-29 103.229.123.104

ямар царай муутай гар вээ хэхахэ

Avatar

Ard tumen 2019-07-29 24.46.98.145

Ard tumen nudee neej,medeelliig huchtei bolgoj bur uramshuuldag argiig heregleh heregtei,ene ni shudarga irgediin uureg,huraasan mongond hatuu hynalt,medeelel chuhal.Ugui bol bas l hulgaildag shuu!

Avatar

Зочин 2019-07-29 202.126.89.52

Раднаасэдын найз нар шуу дэ зу

Avatar

Zochin 2019-07-29 24.46.98.145

Abilgal absan,ogsoniig Tsaazaar avah ni Mongol d taarna!

Avatar

Зочин 2019-07-29 66.181.161.62

АТГ яагаад рекламдаад унав даа, ажил сайн хийсэн болж харагдах гээд байгаа юм уу. Хуулийн байгууллагад байнга л хийгдэж байдаг ажлыг ингэж олон түмэнд ил цацах хэнд хэрэгтэй юм бэ.

Avatar

Зочин 2019-07-29 66.181.161.3

Shuuh zasaglal shudarga ajillaj bnu??? Terbumaar n sh@@s@n avilgachiig 40 sayaar torgodog, 10 sayiig sh@@s@n hulgaichid 5 jil ogdog???

Avatar

Еөкд 2019-07-29 66.181.161.22

Ззэссс. Ариун цагаан хөдөлмөрөөр амьдарч чадахаа байцан дуракууд. Ард түмнийг яаж амьдарч бна гэж боддог бол. Хулгай луйвар хийж олсон мөнгө нь яаж хоолойгоор нь давдаг бол. Удахгүй ходоод гэдэс нь хорт хавдартай болох байх даа. Төрөөр дүүрэн хулгайч луйварчид ард түмнийг мөлжөөд сууж бна.

Avatar

Зочин 2019-07-29 182.160.38.206

Хннн юугаа ч мэдэхгүй гар байна ш д идэж ууж авлига ч авч сураагүй гарыг юу гэж төрийн албанд шургуулдаг байнаа

Avatar

Иргэн 2019-07-29 103.57.93.226

Шоронд хийх ёстой.Торгоод болоо юу.Наадх чинь шийдгэл бишээ.

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-07-29 66.181.187.160

жижгүүдийг сайн шийтгэсэн байна, болжээ. Одоо харин томчуудыг сайн шийтгэмээр байна. нэг сөөнгө хоолойтой төмөр замаас 280 сая доллар буюу 800 тэрбумыг идсэн нөхрийг шоронд хийх болоогүй юу???

Avatar

Зочин 2019-07-29 202.179.31.86

Hun doromjloh huuitai shu!!!!!!!!!!!!!

Avatar

h*****d bai chi chaddiin bol barij avaad 2 sayer torgoodoh 2019-07-29 218.189.35.1

Ter jonhuu dandaa yumiig jonhuuruulj hayadag shde. Chaddiin bol barij avaad 2 sayar torgoodoh.

Avatar

Зочин 2019-07-29 202.126.89.92

РАДНААСЭД ЭД НАРЫГ ӨМГӨӨЛЖ ХӨӨН ХЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭХ ЗААЛТ ОРУУЛЛА ГЭЭД БӨӨН ЮМ БОЛООД БАЙСАН БИЛҮҮ, ӨӨРӨӨ ХУУЧИН МХГ АЖИЛЛАЖ БАЙСАН ГЭСЭН, ЭСВЭЛ ГҮТГЭЛЭГ БАЙСАНУ,,,

Avatar

Зочин 2019-07-29 203.91.114.244

Нөгөө томчуудын нэр алга байна шдээ.
Цэцэрлэгийн эрхлэгч ч байж байх шиг. Сүрхий ажиллаж байгаа нь тэгээд энэ үү?
Баярсайхан гэдэг нөхрийг, ер нь энд байсан бүх хүнийг хэн ч барьж болох байлаа.
Томчуудаа яагаад илээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2019-07-29 85.203.47.153

Хүнээс авч идэхийн донтой хувалзнууд төрийн албаны нэр хүндийг унагасан шившигтэй юмнууд ил тод зарлах нь зөв өө

Avatar

Зочин 2019-07-29 202.131.244.210

Үндэслэлгүй олсон 1 тэрбум төгрөгийг хурааж авсан хэр нь 40 саяар торгоод дуусч байгааг ер ойлгохгүй байна. Тэгэхээр чинь авилга улам гаарах бишүү?

Avatar

Зочин 2019-07-29 202.126.89.37

NIIGMIIN HOG SHAARUUD AA GEJ …

Avatar

Зочин 2019-07-29 202.179.27.124

"хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр" олон авилагчид хэргээс мултарч байна. Ийм заалтыг хэн гээч мудак санаачилж хуулинд оруулсан юм бээ..

Avatar

Зочин 2019-07-29 122.201.21.62

Ш.Раднаасэд санаачилсан

Avatar

irgen 2019-07-29 119.40.103.3

еээээ, нүдний булай, ингэж ч амьдарч явах гэж, шуналтай хулгайч вэ, өмнөөс нь ичиж үхлээ. энэ хүний амьдралын бүх түүхийг дэлгэж тавиарай.

Avatar

Don 2019-07-29 202.179.18.157

Тэрбумын хахууль авсан хүмүүсийг 60 саяаар торгоод явуулчихаар хахууль авах нь ямар ч бизнесээс илүү ашигтайг харуулж байна даа.

Avatar

Амжилт 2019-07-29 202.179.24.173

Ми Энхболдын Энхжаргалыг сольсноор АТГ ажиллах боломжтой болсон. АТГ одоо үнэхээр сайн ажиллаж байгаа.

Avatar

irgen 2019-07-29 202.21.118.174

huun helelceh gedeg luivriig batalsan huuli sanaachilsan gishyydiig bicaan tatah huuli sanaachlah zoriton baina uuu!!!GAvhlan gishyyneee ta er zorig gargaachee!!tegvel taniig ard tymnees songogdsond toocnooo

Avatar

Зочин 2019-07-29 202.70.41.2

Раднаасэдийн зүтгүүлсэн хуулиар ялаас мултарчээ

Avatar

сонгогч 2019-07-29 103.26.194.90

Раднаасэдийг шүүж цаазлая аа

Avatar

Зочин 2019-07-29 66.181.177.157

Монголын төр ялзарчээ.4 жилийн хугацаанд авилгаар амьдралын дээшлүүлэх хувалзнуудын орогнох талбар болчихсон юм бна.ийм улсуудыг намын нэр дор албан тушаалд тавьж зоолуулж бгаа юм.

Avatar

yoop 2019-07-29 64.119.16.159

ээ башги миндээ

Avatar

dendnee 2019-07-29 202.131.251.130

ee huuree, Altan gadas ene tereer shagnuulaad baisan har tsarait Eldevochir bna sh dee. Azzaya ch gesen dee, ed bugd Uvsuud daa. Uvs hunee bolohoor hoon heleltseh hugatsaa duussan gej sugalj uldjee.

Avatar

Хотын залуу 2019-07-29 43.228.131.110

Ямар үхэл долоосон тэнэгүүд ажилладаг юм бэ Монголын төрд.

Avatar

zochin 2019-07-29 203.169.50.131

Авилгаа ингэж авахгүй ээ. Матаа орчихсон байна ш дэ. Авилга өгсөнийг нь хэлээд л, авсанаа нууж амжаагүй байхад нь араас нь гардаж орж ирлээ. Аргагүй эрхэнд оймсондоо хийжээ. Авилгыг гэрийнхээ болон ажлынхаа авдрандаа хадгалдаггүй ш дэ. Юуны тулд офшер данс гэж байдаг билээ. 🙂 🙂

Avatar

mgl 2019-07-29 202.9.42.212

Hereg alga, ene chini asar ih luivar bulhai, avilgiin jijighen heseg ni shuu dee. Tut zasgiin alban haagchid (darga nar ni) ter chigeeree avilgach hulgaich boljee.

Avatar

Зочин 2019-07-29 202.55.188.44

Нөгөөх л иргэдийн гар дээр нүдний гэм болчихоод байгаа мөнгө төгрөгнүүд шүү дээ. Авилгачидын оймс гутал, ор дэр, шүүгээ саваар хөглөрөөд явж байдаг юм бий. Эдгээр нь бол зүгээр гудманд золбирч явсан хурга төлөгнүүд нь шүү дээ. МАН, АН-н хур гарууд тэгэхээр мөнгийг трилионоор нь л гулгуулж байдаг байх даа.

Avatar

Зочин 2019-07-29 103.111.68.3

Геологийн лаборторийн тендерийн булхайг шалгаарай. Энэ их ноетой шүү

Avatar

иргэн 2019-07-29 202.179.24.177

Шүүх үнэхээр Гэмт хэрэгтэнгүүдийн талд үйлчилдэг болчихожээ Албан тушаалтануудтай холбогдсон ямарч Гэмт хэргийг нь Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд Хэргий нь хэрэгсэхгүй болгож Цагаатгадаг болчихсон юм байна дөө

Avatar

Зочин 2019-07-29 159.28.222.234

Heregsehgui bolgdog yaaj bga um bee llruudaaa

Avatar

Зочин 2019-07-29 159.28.222.234

goy .shaachinjdoo hahaa oimsdoh gej shine argtai boljee oimsdoj bgaa garuudiig bicheerei gaaliin garuudas avaad ih bga shu bichereei

Avatar

Зочин 2019-07-29 203.91.115.38

Чи наад бичгийнхээ гаргацыг сайжруулж байгаад коммент бич. Юу ч гээд байгаа юм, Монголоор бичиж сур.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж