Энэтхэгт долоон хүүхэд борооны ус зайлуулах сувагт живжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Энэтхэгт долоон хүүхэд борооны ус зайлуулах сувагт живжээ

Энэтхэгт долоон хүүхэд борооны ус зайлуулах сувагт живжээ

Энэтхэгийн Бихар мужийн Дойла тосгонд 8-10 насны долоон хүүхэд борооны ус зайлуулах сувагт живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ золгүй явдал долдугаар сарын 28-ны Ням гаригт болсон байна. Хэвлэлд мэдээлснээр, хүүхдүүд өөрсдийгөө угаахыг оролдож байгаад хөл алдан, ус зайлуулах сувгийн гүн рүү унажээ.

Сувагт шавар их хуримтлагдсаны улмаас хүүхдүүд гарч чадахгүй тэмцсээр эцэстээ живсэн байна. Тэднийг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй аж. Ослын үеэр орон нутгийн иргэд хоёр хүүхдийн амийг аварч амжсан байна.

“The India Times” сонинд мэдээлснээр, хохирогч хүүхдүүдийн төрөл төрөгсөд, хамаатан садан Энэтхэгийн эрх баригчдаас нөхөн төлбөр олгохыг хүсэж байгаа аж.

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид бороо орж, хүчтэй аянга бууж, нийт 127 хүний амь хохирсон байна. Өмнө нь Энэтхэгийн Уттар-Прадеш мужид аянгын улмаас 32 хүн амиа алдсан талаар мэдээлжээ.

М.УРАНГОО
Эх сурвалж:
THE TIMES OF INDIA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж