Ганц ч гараанд түрүүлээгүй Е.Бернал Тур де Франс уралдаанд түүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Ганц ч гараанд түрүүлээгүй Е.Бернал Тур де Франс уралдаанд түүүлэв

Ганц ч гараанд түрүүлээгүй Е.Бернал Тур де Франс уралдаанд түүүлэв

Мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй, олон өдрийн уралдаан болох Тур де Франс уралдаан өндөрлөлөө. Нийт 21 гараанд 3365.8 км-н зайд 22 багийн 176 өрсөлдснөөс “Ineos” багийн Колумби дугуйчин Е.Бернал 82 цаг 57 мин-н амжилтаар түрүүлж Тур де Франс уралдаанд түрүүлсэн анхны Колумби, анхны Өмнөд Америк дугуйчин боллоо. Сонирхолтой нь Е.Бернал уралдааны турш ганц ч гараанд түрүүлээгүй боловч жигд, өндөр амжилттай уралдаж Тур де Франс уралдааны ялагч болов.

Энэ жилийн Тур де Франс уралдаанд Франц дугуйчин Ж.Алафилиппе 2 гараанд түрүүлж 3-5, 8-18-р гарааны хооронд нийлбэр дүнгээр тэргүүлж байсан ч 20 дахь гараанаас Е.Берналд тэргүүлэгчийн шар цамцаа алдсан. Ж.Алафилиппе нийлбэр дүнгээр 5-р байранд орсон бол өнгөрсөн улирлын аварга Ж.Томас дэд, С.Крёйсвейк 3-р байранд оржээ. Тэмцээний аварга Е.Бернал тэргүүлэгчийн шар цамцыг эзэмшснээс гадна хамгийн шилдэг залуу дугуйчны цагаан цамцны эзэн болсон. Өнгөрсөн улирал анх удаагаа Тур де Франс уралдаанд өрсөлдөж 15-р байранд шалгарч байсан Е.Бернал энэ жил аварга болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж