Жүжигчин Т.Бархүүгийн охин “Х-Түц” продакшны шинэ кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Жүжигчин Т.Бархүүгийн охин “Х-Түц” продакшны шинэ кинонд тоглоно

Жүжигчин Т.Бархүүгийн охин “Х-Түц” продакшны шинэ кинонд тоглоно

“Х-Түц” продакшны ээлжит дэлгэцийн уран бүтээлд жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нарын охин Б.Сүндари тоглохоор болжээ. Гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлэх уран сайхны киноны гол дүрд тоглож буй бяцхан жүжигчин Б.Сүндаритай хамтран тоглох эрэгтэй хүүхдийг хайж байгаагаа жүжигчин Т.Бархүү өөрийн фэйсбүүк хуудсаараа зарласан нь олны анхаарлыг татаж байв.

Авьяаслаг охин Б.Сүндаритай хамтран тоглох эрэгтэй хүүхдийн дүрийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч долоо хоногт 300 гаруй хүүхдийн дунд хийсэн аж. Хошин урлагийн чадварлаг жүжигчдийн залгамж халаа болсон Б.Сүндари охин өмнө нь 2018 онд “Х-Түц” продакшны сар шинийн баярт зориулсан “Ийм нэгэн өдрүүд” баярын тусгай зохиомжид тоглосон бол энэ удаа уран сайхны кинонд тоглох гэж байна.

Түүнийг NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт аавтайгаа хамт оролцох үеэр хөтлөгч “Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ” гэж асуухад Б.Сүндари “Би жүжигчин”болно гэж хариулсан байдаг. Тиймээс ч хошин урлагийн чадварлаг жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нар охиндоо өөрсдийн мэргэжлээ өвлүүлж, жүжигчин болгохоор шийдээд байгаа бололтой.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж