FeelMongolia богино хэмжээний видео бичлэгийн уралдааны шилдэгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

FeelMongolia богино хэмжээний видео бичлэгийн уралдааны шилдэгүүд тодорлоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсыг олон улсад сурталчилах богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааныг өнгөрсөн 5 дугаар сард зарласан билээ.

Уралдаанд нийт 20 орчим бүтээл ирүүлсэнээс “Зөвхөн Монгол Улсад үзэх, харах, мэдрэх боломжтой байгалийн, түүхийн, соёлын болон дөрвөн улирлын онцлогыг харуулсан 30-40 секундын дуу, дүрсний өндөр чанартай байх” шаардлагуудын дагуу дүгнэж шалгарсан бүтээлүүдийн шагналыг өнөөдөр гаруулан өглөө.

Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноог дүгнэн #FeelMongolia уралдаанд ирүүлсэн 19 бүтээлээс 1 дүгээр байр 1 ширхэг. 2 дугаар байр 2 ширхэг, 3 дугаар байр 3 ширхэг тус тус шагнахаар шийдвэрлэсэн юм.

I байр – Н.Баттулга  62 оноогоор

II байр – Э.Энхдэлгэр 59- оноогоор

II байр- С.Сайнхишиг 57 оноогоор

III байр- Э.Мөнхцэцэг 50 оноогоор

III байр- Б.Хишигбаатар 48 оноогоор

III байр- н.Тэмүү 47 оноогоор

Богино хэмжээний  дүрс бичлэгийн уралдаанд оролцогчдын зүгээс энэ төрлийн зураг авалт цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддагч    төрийн байгууллага үнэлэх нь тун ховор байдаг. Харин энэ удаагийн  #FEELMONGOLIA богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаан цаг үеэ олсон  аялагчид тэр дундаа жуулчдыг татах бас нэг алхам болж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.  Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг 1-5 жилийн хугацаанд цуглуулсан дүрс бичлэгүүд  гэдгийг оролцогчид хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж