Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсыг олон улсад сурталчилах богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааныг өнгөрсөн 5 дугаар сард зарласан билээ.
Уралдаанд нийт 20 орчим бүтээл ирүүлсэнээс “Зөвхөн Монгол Улсад үзэх, харах, мэдрэх боломжтой байгалийн, түүхийн, соёлын болон дөрвөн улирлын онцлогыг харуулсан 30-40 секундын дуу, дүрсний өндөр чанартай байх” шаардлагуудын дагуу дүгнэж шалгарсан бүтээлүүдийн шагналыг өнөөдөр гаруулан өглөө.
Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноог дүгнэн #FeelMongolia уралдаанд ирүүлсэн 19 бүтээлээс 1 дүгээр байр 1 ширхэг. 2 дугаар байр 2 ширхэг, 3 дугаар байр 3 ширхэг тус тус шагнахаар шийдвэрлэсэн юм.
I байр – Н.Баттулга 62 оноогоор
II байр – Э.Энхдэлгэр 59- оноогоор
II байр- С.Сайнхишиг 57 оноогоор
III байр- Э.Мөнхцэцэг 50 оноогоор
III байр- Б.Хишигбаатар 48 оноогоор
III байр- н.Тэмүү 47 оноогоор
Богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаанд оролцогчдын зүгээс энэ төрлийн зураг авалт цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддагч төрийн байгууллага үнэлэх нь тун ховор байдаг. Харин энэ удаагийн #FEELMONGOLIA богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаан цаг үеэ олсон аялагчид тэр дундаа жуулчдыг татах бас нэг алхам болж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг 1-5 жилийн хугацаанд цуглуулсан дүрс бичлэгүүд гэдгийг оролцогчид хэлж байсан юм.
Холбоотой мэдээ