Гэр лүүгээ харьж явсан таван настай хүү сураггүй алга болжээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Бадын гүүр гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 265 км-т/ тус сумын харьяат, малчин А-гийн хүү, таван настай У энэ сарын 28-ны өдрийн 18.00 цагийн орчимд худаг дээрээс гэр лүүгээ харина гэж яваад сураггүй алга болжээ.
Энэ талаарх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч хүлээн авч, Засаг даргын Тамгын газрын 14 ажилтан, ар гэрийн дөрвөн хүн, нийт 20 хүн, таван автомашинтай 22:11 цагаас хойш хүүг эрэн хайж байгаа аж.
Э.АРИУН
Холбоотой мэдээ