Төгсөлтийн баяр дээрээ өөд болсон ээжийнхээ зурагтай хамт иржээ

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Төгсөлтийн баяр дээрээ өөд болсон ээжийнхээ зурагтай хамт иржээ

Төгсөлтийн баяр дээрээ өөд болсон ээжийнхээ зурагтай хамт иржээ

Филиппиний “Lyceum” Их сургуулийн оюутан Пауло Жон Алинсогийн төгсөлтийн баяр энэ сарын 16-ны өдөр тохиожээ. Тус сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөж буй тэрбээр амьдралынхаа хамгийн чухал, баяртай мөчийг 2016 онд өөд болсон ээжтэйгээ хуваалцсан нь маш олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Паула тэнгэрт хальсан ээжийнхээ зургийг бүтнээр нь хэвлүүлэн, төгсөлтийн баяр дээрээ авчран хамт зургаа татуулсан байна.

Тэрбээр өөрийн твиттертээ “Би сайхан ээжийгээ алдсан. Ээж ээ! Таны том хүү таныхаа мөрөөдлийг биелүүлж их сургуулиа амжилттай төгслөө. Та минь бурхны ивээлд аз жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна. Хайртай шүү” хэмээн бичжээ.

Түүний ээж Кармен маш хүчирхэг ганц бие ээж байсан тухай тэр хуучилжээ. Ээж нь бүхий л хугацаанд хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, хүүхдүүдээ хүнээс дутаахгүйн тулд бүх хүч чадлаа дайчлан хичээж ирсэн байна. Пауло төгсөлтийн баяр болохоос хоёр долоо хоногийн өмнө нэгэн хэвлэлийн компанид 29 ам.доллараар ердөө 1,57 метр өндөртэй ээжийнхээ зогсож буй бүтэн зургийг хэвлүүлэх захиалга өгчээ.

Пауло энэ тухайгаа “Ээжийн минь зургийг хүргэж ирэхэд би тэсэхгүй уйлчихсан. Энэ үнэхээр бодитой юм шиг байсан. Баярын өдөр би яг л ээжтэйгээ хамт зогсож байгаа мэт аз жаргалтай байсан. Би бусад төгсөгчдийн адил бахархалтайгаар ээжтэйгээ хамт зургаа авахуулахыг хүссэн” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: 9GAGS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж