Э.Оюунболд аваргыг Дорнодын наадамд барилдуулсангүй

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд аваргыг Дорнодын наадамд барилдуулсангүй

Э.Оюунболд аваргыг Дорнодын наадамд барилдуулсангүй

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, “Зүүн бүсийн хурд 2019” баяр наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, хүчит бөхийн барилдаанд зөвхөн нутгийн х нь бөхчүүд барилджээ. Хачирхалтай нь, наадмыг зорин очсон Улсын аварга Э.Оюунболд, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар болон Улсын начин Б.Серик нарын бөхчүүдийг зохион байгуулагчид нь барилдуулаагүй байна. Баяр наадмын бөхийн салбар хороо нь бусад аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсны дагуу дээрх бөхчүүд барилдалгүй буцжээ.

Э.Оюунболд аварга Хэнтийн аймгийнх бол Ш.Мөнгөнбаатар харцага Сүхбаатар аймгийн харьяат билээ. Тэгвэл Баян-Өлгийн наадмаа "алгасч",  Улсын харцага цолонд хүрсэн найз Д.Анарынхаа нутагт очсон Б.Серик мөн л "хад мөргөжээ".

Зүүн бүсийн гэсэн тодотголтой энэ наадам Дорнод аймгийн харьяат, аймгийн харцага Г.Эрхэмбаяр түрүүлж, аймгийн харцага Э.Батжаргал үзүүрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж