Ц.Батчулуун агсны дурсгалд зориулан гэрэлт хөшөө босгожээ

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Ц.Батчулуун агсны дурсгалд зориулан гэрэлт хөшөө босгожээ

Ц.Батчулуун агсны дурсгалд зориулан гэрэлт хөшөө босгожээ

Монголын хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны ерөнхий удирдаач Ц.Батчулуун агсны дурсгалд зориулан төрсөн нутагт нь энэ сарын 26-нд гэрэлт хөшөө босгожээ.

Дорноговь аймгийн Мандах суманд анх 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд төрсөн өдрөөр нь уг хөшөөний шавыг тавьж, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж сумын соёлын төвд тоглолт хийж байжээ. Морин хуурын чуулгын хамт олон хоёр жилийн дараа дахин багшийнхаа нутагт очиж, гэрэлт хөшөөг нь босгон хүндэтгэл үзүүлсэн байна. Хөшөөний нээлтийн ёслолд шавь нараас нь гадна гэр бүл, хамаатан садан, ойр дотныхон нь цугларчээ.

Монгол Улсын Ардын Жүжигчин, удирдаач Ц.Батчулуун агсан нь БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин алдарт морин хуурч Г.Жамъянгийн гарын шавь нарын нэг бөгөөд 2015 оны хоёрдугаар сарын 7-нд хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ.

  • 1971-1985 онд УАДБЧ-д морин хуурч,
  • 1985-1986 онд Баянхонгор аймгийн ХДТ-т хөгжмийн багш, удирдаач,
  • 1986-1989 онд ХБДС-д багш, 1992-2015 онд Улсын филармонийн “Морин хуур” чуулгын дарга, уран сайхны удирдагч.
  • Чингис хааны академийн академичаар өргөмжлөгджээ.

Тэрбээр З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Г.Алтанхуяг, Э.Чойдог, Ц.Сүхбаатар нарын морин хуурд зориулсан бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, Морин хуурын чуулгыг дэлхийд алдартай мэргэжлийн урлагийн байгууллага болгосон, морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн, түүнийг дэлхийд сурталчлахад үлэмж гавьяа байгуулж буй уран бүтээлчдийн “Гал голомт”, “Оюутан хөх огторгуй” зэрэг 10 гаруй дуу, Монголын болон Оросын хөгжмийн зохиолчдын олон томоохон бүтээлийг морин хууранд зохицуулж найруулан хөрвүүлжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж