“Ногоон нуур" 1008 айлын орон сууцны хорооллыг ирэх жил барина | News.MN

“Ногоон нуур" 1008 айлын орон сууцны хорооллыг ирэх жил барина

“Ногоон нуур" 1008 айлын орон сууцны хорооллыг ирэх жил барина

“Ногоон нуур" 1008 айлын орон сууцны хорооллыг ирэх жил барина

Гэр хорооллыг орон сууцжуулж утааг бууруулах үүднээс дахин төлөвлөлтийг эхлүүлээд удаж байгаа билээ. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд “Ногоон нуур" 1008 айлын орон сууц төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт  Монгол, Хятадын тал өнгөрсөн Баасан гаригт гарын үсэг зурсан байна. Тодруулбал, БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр  Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэх аж.   Монголын тал газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх юм байна. Орон сууцны бүтээн байгуулалт ирэх оны хавраас эхлэх аж. Иргэдийн чөлөөлсөн 4.2 га газарт орон сууцны хороолол барьснаар төвийн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийг дулаан, цахилгаанаар хангана. Ингэснээр агаарын бохирдол буурч, иргэд тохь тухтай, эрүүл,  аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэнэ гэж НЗДТГ-аас үзэж буй.
Уг хотхонд  21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина. Түүнчлэн 160 ам.метр талбайтай худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдах юм байна.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-29 203.91.115.40

МАН одоо хятадтай хамтрахаа боль өөр ямар ч хамаагүй орноор барилгаа бариулаа

Avatar

Өвгөн 2019-07-29 202.179.31.75

ХҮН амьдрах хороолол барьж байна уу, машин унаа, дэлгүүр түц-д барьж байна уу, одоо заваан ч гэх үү, эмгэнэлтэй юм хийх юм аа, зарим хороолол гээд байгаа юм аа хардаа, ичиж үхмээр, ардчилсан лебералууд бол гайхалтай гэх юм бол уу, … гуйлгачингуудад таарна гэж чадна …

Avatar

Зочин 2019-07-29 182.160.38.52

за хангай хотхон шиг заваан ядуусын хороолол шиг юм болох вий дээ. батүүл хог чинь арай заваан юм хийлгэсэн шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж