С.Эрдэнийн дурссан эргэлтийн цэг

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

С.Эрдэнийн дурссан эргэлтийн цэг

С.Эрдэнийн дурссан эргэлтийн цэг

Ардчиллын үнэт зүйл, үг хэлэх эрх чөлөөний тухай ид хөндөгдөж буй энэ үед Ардчилсан намын дарга С.Эрдэнэ анхны ардчилсна сонгуулийн талаар дурссан байна. Тэрбээр нүүр номдоо "1990 оны энэ өдөр /1990.07.29/ Монгол Улсын түүхэнд анх удаа олон намын оролцоот Ардчилсан сонгууль болсон юм.
Цагаан цаасан дээр улаан өнгөөр МАН /МАХН/ гэж бичсэн ганцхан сонголттой 70 жил амьдарсан монголчуудын хувьд тэр өдөр эргэлтийн цэг нь байлаа.Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд орохгүй, хөдөө хээр цөлөгдөхгүй, ажлаасаа халагдахгүй, үр хүүхдийг чинь гадуурхаж хэлмэгдүүлэхгүй тийм цаг үе ирснийг тэгэхэд л ойлгож билээ" хэмээн бичжээ. Харин өнөөдөр монголчуудын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрх чөлөөнд эрх мэдэлтнүүд халдаж эхэлсэн нь олон нийтийн дургүйцлийг багагүй төрүүлэх болсон юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж