Монголын далбаан дор 265 хөлөг далайн тээвэр хийдэг | News.MN

Монголын далбаан дор 265 хөлөг далайн тээвэр хийдэг

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Монголын далбаан дор 265 хөлөг далайн тээвэр хийдэг

Монголын далбаан дор 265 хөлөг далайн тээвэр хийдэг

“CNN” агентлагийн өчигдрийн  /2019.07.28/ дугаар дээр далайн тээврийн хөлөг онгоцууд зардлаа хэмнэхийн тулд өөр улсын нэр дээр бүртгүүлж үйл ажиллагаа явуулдаг тухай нийтлэл гарчээ. Одоогийн байдлаар дэлхий даяар ачаа тээвэрлэж буй хөлгүүдийн 40 орчим хувь нь зөвхөн Панам, Либери, Маршаллын улсуудын далбаан дор бүртгэлтэй байдаг ч үнэн хэрэгтээ энэ гурван улс нийлээд дөнгөж 169 хөлөгтэй гэнэ. Далайн хүчирхэг гүрэн Грек л гэхэд дэлхийд томоохонд орох далайн флоттой ч ихэнх хөлөг нь өндөр татвараас зугтаж, өөр улсуудын далбаан дор хөвдөг байна.

“Монгол зэрэг далайд гарцгүй, боомтгүй, далайн тээвэргүй орны далбааг авахад хямд, өндөр шалгуургүй байдаг тул хөлөг онгоцны эздэд ашигтай байдаг. Далайн тээврийн хөлгүүд аль нэг орны нэр дээр бүртгэлээ шилжүүлэхэд маш амархан болсон. Та зээлийн карттай л бол 15 минутын дотор хөлгийнхөө бүртгэлийг дурын улсын далбаан дор шилжүүлэх боломжтой ” гэж Их Британийн “Plymouth” Их сургуулийн далай, ложистикийн бодлого хариуцсан профессор Майкл Рой ярьжээ.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын тоо баримтад өгүүлснээр нийт 664 тонн даацтай 265 хөлөг Монгол Улсын далбаан дор дэлхийн өнцөг булан бүрт хөвж яваа гэнэ.

Манай улсын хувьд уг асуудлыг Монгол Улсын далайн захиргаа хэмээх байгууллага хариуцан ажилладаг бөгөөд тус байгууллага нь хөлөг онгоцуудыг  энгийн /түр ба байнгын/, богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлүүдээр хөлөг онгоц бүртгэдэг байна. Одоогийн байдлаар Монгол Улс нь нийт таван улсад итгэмжлэгдсэн агент томилон ажиллуулж байгаа аж. Мөн “Lloyd’s Register”, “Korean Register”, “Russian Maritime Register of Shipping” зэрэг хамтран ажилладаг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай гэрээ байгуулан Монгол Улсын далбааг мандуулах эрх бүхий хөлөг онгоцонд техникийн хяналтын үзлэг, шалгалтыг явуулж байгаа гэнэ.

Эх сурвалж:CNN, monmarad.gov.mn

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-29 84.62.79.40

Gadaad hudaldaa hiideggui mongolchuud bidend English tiim ch chuhal baigaaguitei holbootoi.

Avatar

Зочин 2019-07-29 122.201.21.148

Далайн тээврийн газар гадны хөлөг онгоцонд олгож байгаа зөвшөөрлүүдийнхээ гэрээг ил болгох цаг нь болсон шүү. Түрээсийнхээ үнийг ил тод болгохгүй бол АТГ шалгах ёстой.

Avatar

Өлсгөлөн 2019-07-29 103.229.123.180

далбаа түрээслхээс гадна Техникийн хяналтын давуу эрхээр их мөнгө олдог. Хэний дансанд ордог бол ?

Avatar

Зочин 2019-07-29 182.160.1.58

harin tiin tuuniig ni zarlaach

Avatar

irgen 2019-07-29 139.5.218.97

ene mungu haashaa ordiin ? nuguu shilen milen dansnii haaguur yavdag mungu uu?

Avatar

Paвcaл 2019-07-29 174.216.0.162

Байгаль бохирдуулж газрын баялаг цөлмөж байгаа биш. Улсад ямар ч хохиролгүй юм даа. Орсон мөнгөө үр ашигтай заоцуулбал болоо доо хөөрхий.

Avatar

Zochin 2019-07-29 203.91.115.50

Mongoliin Dalain zahirgaa huluh ongots burtguulehdee tal mungiig n hyamdral neren door zavshdad buguud enehuu munguu 3 darga n huvaaj avdag jildee oiroltsoogoot 1 saya orchim dollar ideed 10 jil bolj baigaa

Avatar

МОНГОЛЫН ДАЛАЙ 2019-07-29 202.179.24.132

ПЭЭ… ИЙМ БАЙДЫМ УУ.. ОРЛОГО НЬ ХААЧДЫМ БОЛ …

Avatar

ЗОЧИН 2019-07-29 124.158.79.169

МАНАЙ УЛСЫН ДАЛБААТАЙ ЭНЭ ОЛОН ОНГОЦНООС УЛСАД ОРСОН ОРЛОГО ГЭЖ БАЙНА УУ ??? ТӨРИЙН НЭР БАРЬСАН ХУЛГАЙЧУУДЫН ХАР БИЗНЕС БОЛЖ ТААРЧ БАЙНА УУ !!! МӨН Ч ОЛОН ЖИЛ ЯРЬЖ БАЙНА ДАА !!!

Avatar

yaay gehew dee 2019-07-29 103.50.206.32

hmm

Avatar

Зочин 2019-07-29 122.201.21.237

End no bii.Mongoliin tal olon Jil haraa hyannaltgui bsan

Avatar

Зочин 2019-07-29 66.181.180.91

mungu ni henii hodoodond ordog vol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж