Монголын далбаан дор 265 хөлөг далайн тээвэр хийдэг

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Монголын далбаан дор 265 хөлөг далайн тээвэр хийдэг

Монголын далбаан дор 265 хөлөг далайн тээвэр хийдэг

“CNN” агентлагийн өчигдрийн  /2019.07.28/ дугаар дээр далайн тээврийн хөлөг онгоцууд зардлаа хэмнэхийн тулд өөр улсын нэр дээр бүртгүүлж үйл ажиллагаа явуулдаг тухай нийтлэл гарчээ. Одоогийн байдлаар дэлхий даяар ачаа тээвэрлэж буй хөлгүүдийн 40 орчим хувь нь зөвхөн Панам, Либери, Маршаллын улсуудын далбаан дор бүртгэлтэй байдаг ч үнэн хэрэгтээ энэ гурван улс нийлээд дөнгөж 169 хөлөгтэй гэнэ. Далайн хүчирхэг гүрэн Грек л гэхэд дэлхийд томоохонд орох далайн флоттой ч ихэнх хөлөг нь өндөр татвараас зугтаж, өөр улсуудын далбаан дор хөвдөг байна.

“Монгол зэрэг далайд гарцгүй, боомтгүй, далайн тээвэргүй орны далбааг авахад хямд, өндөр шалгуургүй байдаг тул хөлөг онгоцны эздэд ашигтай байдаг. Далайн тээврийн хөлгүүд аль нэг орны нэр дээр бүртгэлээ шилжүүлэхэд маш амархан болсон. Та зээлийн карттай л бол 15 минутын дотор хөлгийнхөө бүртгэлийг дурын улсын далбаан дор шилжүүлэх боломжтой ” гэж Их Британийн “Plymouth” Их сургуулийн далай, ложистикийн бодлого хариуцсан профессор Майкл Рой ярьжээ.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын тоо баримтад өгүүлснээр нийт 664 тонн даацтай 265 хөлөг Монгол Улсын далбаан дор дэлхийн өнцөг булан бүрт хөвж яваа гэнэ.

Манай улсын хувьд уг асуудлыг Монгол Улсын далайн захиргаа хэмээх байгууллага хариуцан ажилладаг бөгөөд тус байгууллага нь хөлөг онгоцуудыг  энгийн /түр ба байнгын/, богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлүүдээр хөлөг онгоц бүртгэдэг байна. Одоогийн байдлаар Монгол Улс нь нийт таван улсад итгэмжлэгдсэн агент томилон ажиллуулж байгаа аж. Мөн “Lloyd’s Register”, “Korean Register”, “Russian Maritime Register of Shipping” зэрэг хамтран ажилладаг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай гэрээ байгуулан Монгол Улсын далбааг мандуулах эрх бүхий хөлөг онгоцонд техникийн хяналтын үзлэг, шалгалтыг явуулж байгаа гэнэ.

Эх сурвалж:CNN, monmarad.gov.mn

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж