Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хүрэлцэн ирлээ. Ноён Мустафа Шентопын айлчлал 31-ны Лхагва гариг хүртэл үргэлжилнэ. Айлчлалаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцох юм байна. Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах юм.
Б.БАТ