Ж.Чулуунбат Олимпийн шагналт тавдугаар байрын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Ж.Чулуунбат Олимпийн шагналт тавдугаар байрын эзэн боллоо

Ж.Чулуунбат Олимпийн шагналт тавдугаар байрын эзэн боллоо

“Лондон 2012” Зуны олимпийн XXX наадмын чөлөөт бөхийн төрлөөс медаль хүртсэн хоёр тамирчин медалиа хураалгах болсон талаар өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн билээ.

Холбоотой мэдээ

Ж.Чулуунбатын жинд түрүүлсэн А.Таймазовын медалийг хураана

Ж.Чулуунбатын жинд түрүүлсэн А.Таймазовын медалийг хураана

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд түрүүлсэн Узбекистаны Артур Таймазов, мөнгөн медаль хүртсэн Гүржийн Давит Модзманашвили нараас допингийн төрлийн бодис илэрчээ. Энэ талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шийтгэл оногдуулж, дээрх тамирчдын медалийг хурааж хүрэл медаль хүртсэн Ираны тамирчин Арьур Таймазовт алт, ОХУ-ын Б.Маховт мөнгөн медаль очжээ. Мөн АНУ-ын Т.Длагнев, Казахстаны Д.Шабанбай нар хүрэл медалийн эзэн болсон байна. Уг шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт гаргажээ.

Энэ жинд шагналт долдугаар байрыг эзэлсэн Ж.Чулуунбат тавдугаар байр руу дэвшлээ. Тэрбээр эхний барилдаанд Сенегалын бөхийг ялж, ОХУ-ын Б.Маховт ялагдсан ч дагах барилдаан хийгээгүй юм. Учир нь Махов дараагийн тойрогт Гүржийн Д.Модзманашвилид ялагдсан.

Монголын чөлөөт бөхийн шигшээ багт олон жил барилдаж, хүнд жингийн бөхчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн Ж.Чулуунбат 2010 оны Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн юм. Түүний хувьд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр мөнгө, гурван хүрэл медальтай.

Энэ жил 34 настай Ж.Чулуунбаат 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий үеэр зодог тайлж, “Сүлд” спорт хорооны дасгалжуулагчийн албанд шилжсэн юм.

Допингийн асуудлаас болж аваргын алтан медалиа хураалгах болсон Артур Таймазов “Бээжин 2008” олимпийн наадмын медалиа хураалгаад байсан юм. Түүний хувьд 2000, 2004, 2008, 2012 оны олимпийн наадамд дараалан финалд үлдэж байсан ч хоёр алтан медалиа хураалгаад байна. Артур Таймазовт “Сидней 2000”-ын мөнгө, “Афин 2004”-ын алтан медаль үлдлээ.

Эх сурвалж: https://unitedworldwrestling.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж