Шоронгоос эмнэлэгт хүргэгдсэн Алексей Навальныйг хордуулсан уу? | News.MN

Шоронгоос эмнэлэгт хүргэгдсэн Алексей Навальныйг хордуулсан уу?

Шоронгоос эмнэлэгт хүргэгдсэн Алексей Навальныйг хордуулсан уу?

Шоронгоос эмнэлэгт хүргэгдсэн Алексей Навальныйг хордуулсан уу?

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн Ням гаригт цочмог харшлын улмаас эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг эмчилж байсан эмчийн мэдээлснээр, тэрбээр химийн ямар нэгэн бодист хордсон байж болзошгүй байгаа аж.

Өдгөө 43 настай Навальный жагсаал цуглаан хийх тухай хууль зөрчсөн хэргээр 30 хоног саатуулагдах шийтгэл сонссон бөгөөд хоригдсоныхоо дараа эмнэлэгт хүргэгджээ. Навальныйг саатуулснаас нэг хоногийн дараа иргэдийг хууль бус жагсаал цуглаанд уриалан дуудсан хэргээр Москвагийн цагдаа нар 1000 гаруй хүнийг баривчилсан байна.

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмышын хэлснээр, харшлын улмаас Навальныйн нүүр, арьс улайж хавджээ. Түүнийг эмчилж буй эмч “Interfax”-т Навальныйгаас шинжилгээ авсан бөгөөд биеийн байдал нь сайжирч буй талаар мэдээлсэн байна.

Гэвч түүнийг урд нь эмчилж байсан эмч "Навальныйг хордуулсан байж болзошгүй" гэж үзэж байгаа аж. Анастасия Васильева фэйсбүүк хуудастаа “Түүнийг “гуравдагч этгээд”-ийн тусламжтайгаар үл мэдэгдэх химийн бодисоор хордуулж биеийн арьс, салстад хор хөнөөл учруулсан байж болзошгүй” хэмээн бичжээ. Мөн түүний хэлснээр, Навальныйн биеэр тууралт гарсан бөгөөд орны даавуу, арьс, үснээс нь дээж авч шинжилгээнд явуулсан байна.

Москвагийн эмнэлэгт эмчлүүлж буй Навальныйн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ямар нэгэн мэдээлэл тайлбар өгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: THE REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-29 202.9.43.35

Энэ Путин ер нь , хүн нь өөрөө саддист ( Хүн тамлаж таашаал авдаг г********н ) юм бишүү дээ .

Avatar

bolj bolj eh oronoo hudaldaj bgaa n**** doo.. 2019-07-29 59.153.114.171

sain bnaa. neg muu hudalaa ardchilal yrisan gadaadiinhan hudalgdsan gar daa.barag eh etsegdee ochihoos ilvv amerikiin elchind ochidog hvn gej hodorvskii helj baisan daa..dandaa mongoor jagsaal hiin ter mongiig ardchilaliig demjeh san gegch baruuniihanii baiguulaguud ogdog..

Avatar

Зочин 2019-07-29 202.9.43.35

Сонин юм даа … ,,Төрөөс хулгай хийхээ больцгоо ,, л гээд байдаг хүн шдэ ..Танийхаар бол төрийн томчуул ,хулгай хийх нь зөв байхнээ ? .

Avatar

saihan l burdag gar ch dee.chi itgeed bn uu daa.. 2019-07-29 59.153.114.171

naad vgiig chin hvn bolgon heldeg ch dee.manai nogoo hvzvvgui tarvaga chin bainga l heldeg yridag baisan daa.bi 1990 ond hamt jagsaal tsuglaand ybahad tohoin tsoorhoi tsams uranhai gutaltai baisan gar da.1996 ond eronhii said bolood altan hvreetei shil zvvj uran zuragiin 300 zuragtai tsuguulagtai bolson bsan da.saihan yrih chin ardchilsan uls torchiin gol zvil ch dee.odoo enhbayriig yu gej yriad ybj bna.toriig heden jil haan shig zahirch yblaa da.yagaad ter vedee odoo yrij ybsanaa

Avatar

Зочин 2019-07-29 202.126.88.45

Mongol bol tenegvvdiin eh oron boljee. Kommet bichsen hvmvvs bol eh oronchid bus kommunistuud bna.

Avatar

ene ervvl hvn mon uu 2019-07-29 59.153.114.171

neg muu oros urbagch ardchilsan geh gariig bolj gebel bi yagaad eh oronch bish kommunist boldog yum be..

Avatar

Зочин 2019-07-29 182.160.32.18

Хохинь урвагч нохой

Avatar

Paвcaл 2019-07-29 174.216.0.162

Монголд бас иймэрхүү урвагчид их бий дээ. Яагаад шopoнд хийдэггүй юм бол.

Avatar

Зочин 2019-07-29 202.131.245.243

Энэ хохол үхэж далд орвол AHУc-ын ЭСЯ-ны мөнгийг сааж өгөх хүнгүй оросууд баларна. Тэгэхээр түүнийг Путин хамгаалалтандаа авах байх.

Avatar

Зочин 2019-07-29 107.77.173.4

Төрийн хамгаалалтанд байсан хүн архаг харшилаар бие нь муудна гэж юу байхав дээ….путинчингууд л хордуулчаа биз

Avatar

zochin 2019-07-29 202.179.24.112

eeljit chuvral chorduultuud ????, uuniig Kreml ich sain medeg !!!!

Avatar

Зочин 2019-07-29 202.21.115.36

eh ornoosoo urvagchiig tsaash ni haruul.

Avatar

зөв 2019-07-29 103.111.68.3

ОРОС ИХ ГҮРЭН АНУ ЫН ГАР ХӨЛ БОЛСОН ИЙМ ХҮМҮҮСИЙГ ЯАХАА МЭДНЭ.

Avatar

Зочин 2019-07-29 59.153.87.19

Оросын орхидос гуц

Avatar

59-geh hurliizd .chi gonkongiin ardchilagch nariig barij bui hujaag muulaachee.. 2019-07-29 59.153.114.171

hurliizaa tanai hyatad gonkongiin ardchilsan hvchiniig zodoj nvdej barij horij bhad chi yagaad duugui suuj bnaa.yagaad chi tend bish end orosiig muulij suunaa.iim muuhai dotor sanaatai ardchilsan vzelt geh gamingiin svnsvvd ch dee ta nar…

Avatar

Зочин 2019-07-29 202.21.116.130

Өөрт нь таалагдахгүй бол АНУ-ын гар хөл, манайд бол хятадын э****з юм биз дээ х****а.

Avatar

hurliizaa chi haan hujaag muulij bnlee.202-d 2019-07-29 59.153.114.171

chi tiim bol gonkongd tsereg oruulij ardchilsan hvchiniig ni barij booriig gargah gej bui hyatadiig shvvmjileechee hurliizaa..

Avatar

РАВДАН 2019-07-29 66.181.161.123

АНУСЫН ӨГСӨН ТАРИАГ ӨӨРТӨӨ ХИЙСЭН ГЭЖИЙНЛЭЭ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж