Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон байна. Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлал энэ сарын 29-нөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд болох юм. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд ганцаарчилан уулзахаас гадна өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах, Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар болжээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ