Тайланд улсын Бангкок хотод долдугаар сарын 19-27-ны өдрүүдэд болсон боксын “Thailand open” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцжээ. Нийт 37 орны 258 боксчин өрсөлдсөнөөс Э.Цэндбаатар алт, Б.Чинзориг, Х.Энхмандах нар хүрэл медаль хүртсэн байна.
Манай тамирчдыг ирэх есдүгээр сард ОХУ-д зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.
Холбоотой мэдээ