Усыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Усыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Насанд хүрсэн дундаж хүний биеийн 50-65% ус байдаг бол 2-оос дээш насны хүүхдийн биеийн 75-78% ус байдаг байна.

Хүний биед яагаад ус хэрэгтэй вэ? Ус ямар үүрэгтэй вэ?

  1. Ус бол тээвэрлэгч. Хүний биед ус дутагдвал бодисын солилцоо удаашран идэвхи суларч, бие сулидах шинж тэмдэг илэрдэг.
  2. Дунджаар биеийн 70 орчим хувь нь ус байдаг бол цусны 92 хувь нь ус байдаг байна. Бие дэх усны хэмжээ багасвал цус өтгөрч зүрхэнд тэр хэрээр ачаалал өгдөг.
  3. Бие дэх усны хэмжээ багасах тусам холестерин нэмэгддэг.
  4. Ус нь бие дэх хортой бодис болон хэрэгцээгүй зүйлсийг бөөрөөр шүүн, шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Хэрэв бие дэх усны хэмжээ багасвал тэдгээр үл хэрэгцээт хор бодисууд биед хуримтлагдан талсжин бөөр болон, шээсний замын эрхтэн тогтолцоог гэмтээх магадлалтай.
  5. Ус бол задлагч. Хоол тэжээлийг задлан бүдүүн гэдэс рүү тээвэрлэдэг. Ус бага уудаг хүмүүс өтгөн хаталттай байх тал бий.
  6. Үе мөчний холбоос эд, зөөлөн эд бүгд усаар тэтгэгдэн уян хатан байдлаа хадгалдаг.
  7. Бие дэх усны хэмжээ багасахад арьс хуурайшин хамгаалалтаа алдаж эхэлдэг. Хамгийн танил жишээ бол уруул хатах юм.

Эрүүл бие организтай байх эхний алхам бол усыг тогтмол бөгөөд өөрийн биед тохирсон хэмжээгээр хэрэглэх юм.

Хэрхэн өдөрт уух усны хэмжээгээ бодох вэ?

Таны биеийн жингийн 1 кг тутамд 30 мл ус шаарддаг.

Жишээ: Ямар ч идэвхитэй хөдөлгөөн хийдэггүй бол 30мл/кг * 60кг = 1800мл буюу 1,8 л ус хамгийн багадаа уух шаардлагатай.

Ядахдаа 30 минут алхдаг бол 35мл/кг * 60кг= 2100мл буюу 2,1 л ус уух шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж