Аршад Сайед Монголын тухай шүлэг бичжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Аршад Сайед Монголын тухай шүлэг бичжээ

Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, эдийн засагч Аршад Сайед Монголд ажилласан дөрвөн жилд хуримтлуулсан туршлагад тулгуурлан “Монголын эдийн засгийн өсөлт ба дараагийн шат” нэртэй лекц уншлаа. Тэрбээр үүрэгт ажлаа өгөхийнхөө өмнө энэхүү лекцийг уншиж нэг ёсны үдэлт хийж байгаа  ажээ. Ноён Аршад Сайедыг манай улсад ирж ажилласан хугацаанд Дэлхийн банкнаас 120 сая орчим ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний тал хувь нь тусламж ажээ. Анх ирэх үедээ Монгол Улсын талаарх төсөөлөл тун бүрхэг байснаа суурин төлөөлөгч нуугаагүй бөгөөд уул уурхайн салбараа түшиглэн улс орныхоо эдийн засгийн бэхжүүлэх, нийгмийн салбарыг хөгжүүлэх өргөн боломжийг бүү алдаарай хэмээн захилаа. Тэрбээр монгол хүмүүстэй гар, сэтгэл нийлэн ажилласнаа дурсаад Монголын тухай шүлэг бичсэнээ уншиж сонсгосон юм. “Би Монгол” нэртэй тэрхүү шүлэгтэйй эзэн Чингисийн удамт монгол хүн уруудан доройтох учиргүй харин ч өөдрөгөөр дэвжин дээшлэх учиртайг дүрслэн өгүүлсэн байна. Ноён Аршад Сайедын лекцинд гадаад дотоодын зуу гаруй хүн оролцож сонирхсон асуултдаа хариу авлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж