Агаарын цохилтоос хамгаалах С-400 комплексийн эхний ээлжийг ОХУ Туркэд хүлээлгэн өглөө хэмээн ХолбооныЦэрэг, техникийн хамтын ажиллагааны алба РИА Новости-д мэдээллээ.
Туркэд С-400 нийлүүлэх 2,5 тэрбум ам.долларын гэрээг 2017 онд үзэглэсний дагуу ийнхүү эхний ээлжийг ОХУ нийлүүлсэн байна. Албан мэдээнд өгүүлснээр эхний ээлжийн нийлүүлэлтийг хийсэн бөгөөд нийтдээ хэдэн үе шаттайгаар энэхүү комплексийг нийлүүлэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт /2019.07.25/ Туркийн тал С-400-г хүлээн авснаа мэдэгдсэн.
Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглугийн хэлснээр эдгээр комплексийг Турзийн тал ирэх оноос армийнхаа зэвсэглэлд албан ёсоор оруулах юм.
Оросын С-400 комплексийг худалдан авах гэрээ нь Турк-АНУ-ын харилцаанд асуудал үүсгэсэн. Оросын С-400-гаас татгалзахыг Вашингтон шаардаж, оронд нь өөрсдийнх нь Patriot комплексийг авахыг санал болгосон ч Туркийн тал хүлээж аваагүй юм.
С-400-г худалдан авах 2,5 тэрбум ам.долларын талыг нь Турк өөрөө төлж, үлдсэнийг Оросоос зээлээр авч байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ