"Русал" оны эхний хагаст үйлдвэрлэлийн гарцаа бага зэрэг бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

"Русал" оны эхний хагаст үйлдвэрлэлийн гарцаа бага зэрэг бууруулжээ

Оросын хөнгөн цагаан үйлдвэрлэлийн гол компани "Русал" 2019 оны эхний хагаст үйлдвэрлэлийн гарцаа бууруулсан байна. Өнгөрсөн 2018 оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхний хагаст 1,867 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэсэн нь 0,2 хувиар буурсан үзүүлэлт болохыг компанийн хэвлэлийн алба мэдээллээ.

Гэхдээ хөнгөн цагаан хайлшийн борлуулалт 13,2 хувиар нэмэгдэж, 1,978 сая тонн болжээ. Нэг тонн хайлшийг 1960 ам.доллараар борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 15,6 хувь буурсан үзүүлэлт юм.

АНУ, Хятадын хооронд үүссэн худалдааны дайн зарим бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлж байгаагийн нэг нь хөнгөн цагаан. 2019 оны эхний улиралд хөнгөн цагааны дэлхийн ханш нэмэгдэж баярлуулсан ч хоёрдугаар улиралд буурсан байна. Нийт зах зээлийн чиг хандлага нь хөнгөн цагааны эрэлт буурах төлөвтэй байгаад "Русал" компани санаа зовинож байгаа юм.

"Русал" бол Оросын төдийгүй дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн тэргүүлэх компанийн нэг. Өнгөрсөн 2018 оны байдлаар дэлхийн хөнгөн цагааны 5,8 хувийг үйлдвэрлэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж