Сүүлийн үед иргэдийн түгээмэл хэрэглэдэг болсон скутер, цахилгаан дугуй, өөрөө явагч хэрэгслүүдийн хөдөлгөөний кохицуулах шаардлага үүсч байна хэмээн ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
“Шийдэх асуудлын нэг болоод байна. Эдгээр хэрэгсэл явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байгаа учраас тусгай зохицуулалт шаардаж байгаа юм. Эдгээр хэрэгслийн зарим нь цагт 80 км хүртэл хурдлах чадвартай байгааг бодолцох хэрэгтэй. Өмнө нь ийм хэрэгслийг ашигладаг иргэн цөөн байлаа. Харин одоо улам их хэрэглэх болжээ” хэмээн спикер хэлсэн байна.
Өнгөрсөн онд Төрийн Думын гишүүн Василий Власов ийм зохицуулалт хэрэгтэй гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ