“PayPal” “eBay”-гийн орлого өндөр байхад нөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

“PayPal” “eBay”-гийн орлого өндөр байхад нөлөөлжээ

Дуудлага худалдааны вэб сайт оператор “eBay” хоёрдугаар улиралд эхний улирлаас 26 хувиар илүү ашигтай ажилласан бөгөөд үүнд “PayPal” үйлчилгээ нь тус болсон байна. Жилийн өмнө 327 сая ам.долларын орлого олж байсан тус компани хоёрдугаар улиралд 412 сая ам.долларын орлого олсон байна. Олон улсын арилжааны орлого нь 20 хувь нэмэгдсэн бол АНУ-ын орлого нь ердөө хоёрхон хувь нэмэгдсэн бөгөөд энэ нь тус компаний өсөлт олон улсын зах зээлээс хамаарч байгааг харуулж байна.

“eBay” компанийн олон улсад төлбөр тооцоо хийдэг бизнес болох “PayPal”-ын орлого хоёрдугаар улиралд 22 хувиар нэмэгдсэн байна. “Бид АНУ-ын зах зээлийн дүнд сэтгэл хангалуун биш байна” хэмээгээд гэж Америк долларын ханш чангарч байгаа нь түүний сэтгэлийг зовоож байгаа бөгөөд энэ нь гадаадад хийсэн борлуулалтын үнэ цэнийг унагаж байна” гэж “eBay”-гийн ерөнхий гүйцэтгэх захирал Жон Донохое хөрөнгө оруулагчидтай хийсэн бага хурлын үеэр ярьсан байна. Энэ оны эцэс гэхэд олон улсын бусад валютуудтай харьцах Америк долларын ханш чангарах хандлагатай байгаа тул жилийн эцсийн орлого нь тооцоолж байсан дүнд хүрэхгүй бололтой гэж “eBay” ашгийнхаа урьдчилан тооцоолсон дүнг бууруулсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж