Хоёр нүүрт улстөрчид минь яараад яах вэ дээ | News.MN

Хоёр нүүрт улстөрчид минь яараад яах вэ дээ

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хоёр нүүрт улстөрчид минь яараад яах вэ дээ

Хоёр нүүрт улстөрчид  минь яараад яах вэ дээ

Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудлаар Европын Сэргээн босголт, хөгжлийн банк дахин яриа хэлцэл эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тус банкны Байгалийн баялгийн газрын тэргүүн Эрик Расмуссен хэлснийг олон улсын мэдээллийн сувгууд дамжуулжээ.

Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхэд нэмэлт санхжүүжилт шаардлагатай байгаа. Европын Сэргээн босголт, хөгжлийн банк өмнө нь 2015 онд гүний уурхайн санхүүжилтэд шаардлагатай 4,4 тэрбум ам.долларыг босгоход гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн төдийгүй өөрийн хөрөнгөөс 400 сая ам.долларыг гаргахаа мэдэгдэж байсан. Арилжааны банк болон олон улсын санхүүгийн байгууллагыг оролцуулаад 15 эх үүсвэрээс хөрөнгө босгох хэлцлийг хийсэн.

Оюутолгойн албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд дурдсанаар одоо яригдаж буй олборлолтын загвараас алийг нь сонгохоос шалтгаалан “гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна” гэжээ.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах ёстой, цуцлах ёстой гэсэн улс төрийн мэдэгдлүүд Монголд тасрахгүй байгаа. Монголын парламент энэ асуудалд эрүүл ухаанаар хандана гэдэгт найдаж байгаагаа ноён Эрик Расмуссен онцолсон байна.Түүний хэлсэн зүйлсээс дараах хэдэн өгүүлбэр анхаарал татаж байна. “Улстөрчидтэй (Монголын) тус тусад нь хувийн байдлаар ярилцахад Оюутолгой төсөл улс орны минь хувьд бэлэг болсон, Рио Тинто шиг хөрөнгө оруулагч Монголд байгаа нь азтай хэрэг гэдэг. Гэвч заримдаа тэд төслийн талаар ярихгүй үндэслэлгүй зүйл ярьдаг” гэжээ.

Энэ Монголын улстөрч нэртэй популистуудын үнэн нүүр царай биш гэж үү. Олон нүүртэй, урваж шарвадаг, улс орны хөгжилд юу хэрэгтэйг мэддэг ч эсэргүүцэх “шаардлага” гарвал улс орны эрх ашгийн эсрэг дуугардаг ажээ.

Уул уурхай бол Монголыг тэжээж буй салбарын нэг болоод удаж байгаа ч энэ үнэнийг улстөрчид байнга “мартдаг”. Уул уурхайн ассоциацийн энэ хавар өрнүүлсэн “Зогсох эрхгүй 24 цаг” аяны хүрээнд энэ салбарын эдийн засагт үзүүлж буй статистик тоог дэлгэснийг энд дахин эш татъя.

Уул уурхайн салбар нэг хоногт 8.1 тэрбум төгрөгийн өгөөжийг Монголын эдийн засагт оруулж байна. 2019 оны эхний хоёр сарын байдлаар улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн. Хоногт улсын төсөвт төвлөрүүлж байгаа 8.1 тэрбум төгрөгийн 40 хувь нь АМНАТ, 20 хувь нь ААНОАТ, НӨАТ, 10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, бусад нь элдэв төрлийн хураамж байгаа ажээ. Нийтдээ уул уурхайн салбар жилдээ улсын төсөвт хоёр их наяд төгрөг оруулж байна. Энэ нь улсын нийт төсвийн бараг гуравны нэг юм.

Цаасан дээр байгаа эдгээр тоо бодит байдал дээр эргээд иргэдэд цалин, тэтгэмж, эмнэлэг, сургууль гээд нийгмийн үйлчилгээ болон очиж байгаа. Хоёр нүүрт улстөрчид чухамдаа энэ цөөн хэсгийг орхиод олонхид тааруулж тоглолтоо дэглэдэгт учир байна.

Поп дэглэлтийг нь мэддэг, поп амлалтад нь итгэдэггүй, поп байх ёсгүй гэдгээ мэддэг хэдийг нь хуулиар дарамтлан дуугүй болгох санаархал цухалзуулж эхэлсэн нь хоёр нүүртнүүдийг тэвчиж ирсэний жам ёсны хариу болж байна.

Зөрчлийн хуулиар жиргээч Уянгаагийн эсрэг Ерөнхийлөгчийн Тамгын газар гомдол үүсгэснийг цагдаагийн байгууллага гүйцэлдүүлэн хоёр сая төгрөгийн торгууль ногдуулсан нь хоёр нүүрт, поп улстөрчдөд Монголын нийгэм ялагдсаныг илтгэж байна. Хуулиар нэр хүндээ хамгаалуулах нь иргэн бүрт байгаа эрх боловч нэхэмжлэгч нь төрийн өндөр албан тушаалтан гээд хариуцагч талын тайлбарыг сонсолгүйгээр торгууль ногдуулж байгаа бол Монгол улс ардчилсан улс биш болсныг илтгэнэ. Зөрчлийн хуулиар гул барьж үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөгөөг боомилж байгаа эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхөөр улайрч байгааг юу гэж бодож байна даа? Чухам ингэж улайрч байгаа хүмүүст “Яараад яах вэ дээ” гэж хэлмээр байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-29 64.119.20.211

АРДЧИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЖ ЭНЭ БУЮУ

Avatar

иргэн 2019-07-29 103.212.119.42

Үнэн энэ 76луйварчид л биш шүү

Avatar

БД 2019-07-29 202.179.27.147

Ерөнхийлөгчийн засаглалд орвол нөгөө 76 эрх мэдэлтэн, Монголын хөрөнгийн хувааж идээд ард түмний ядууралд оруулаад байгаа үйлс нь хаагдана гэж айгаад байна.

Avatar

Зочин 2019-07-29 66.181.187.203

76. Чинь ард түмэн биднии төлөөлөл шүү ? Наад гэрээг чинь сонгогч бид зөвшөөрсөн гэж хууль гадарлах хэн гуай ч ойлгоно шүү ?

Avatar

Зочин 2019-07-29 203.91.115.44

Номыг нь сураагүй бол номхоныг нь сур гэж мэргэн үг байдагдаа Энэ еөк гуай чинь ёстой нэг хуулийг уландаа гишгэж байна. Энэ улс оронд ХУУЛЬ байна уу таминь ээ Дүлийдээ найдаад унгараг ч гэж бий… Намайг хэн хэлж нохойг хэн саахав гэж бодож байна уу даа баттульга

Avatar

Зочин 2019-07-29 182.160.1.203

Ц.Уянга тэнэг улс төрчдийг шоолж тохуурхаж бичдэг. Тэр үнэнийг бичдэг ховорхон зоригтны нэг. Дансаа нээ, Уянгаа. Хүмүүс хоёр саяыг хоромхон зуур цуглуулна. Монгол Төрийн оройд адгийн шаарууд гарчихсан гэж хэлдэг нь үнэн ш дээ. Тэр даваасүрэнг гэгч сайд үогэлж ОТ эсрэг ярьдаг, гэтэл Хүрэлсүх нь дүнхүүрээд чимээгүй явах юм. Уул нь түүнд шанаа өгөх ёстой. Эдийн засгаа сүйрүүлэх гээд байгаа юм уудаа, даваасүрэн пииздуу.

Avatar

Зочин 2019-07-29 202.9.43.49

ишш

Avatar

Зочин 2019-07-29 202.9.45.208

монголын түүхэнд хамгийн шившэгтэй,үзэн ядалттай түүхийг сүүлийн 20-н жил улс төрд явсан луйварчид бүтээлээ.гутамшиг.ОТ-н тархи угаасан рекламуудыг ТҮ-ээс гаргаач.Гадаадын хэдхэн луйварчинг тэжээсэн энэ уурхайн ажлыг зогсоо.Тулаад ирэхэд манай хойчийн залуус уурхайг өөрсдөө ашиглах чадвар бий шүү.

Avatar

Зочин 2019-07-29 203.91.118.180

Энэ гэрээг цуцал . Монголчууд бид өлсөөд үхчихгүй

Avatar

иргэн 2019-07-29 66.181.167.54

Баттулга төрийн ажлыг сайн хийж чадаж байгаа юм уу Хуулийнхаан.Төрийн ажлыг унагаж үр өгөөжгүй зөвхөн өөрсдийнхөө нэр хүндийг өсгөх үүднээс хийж байгаа нь тэгээд зөв болж таарахнуу аан таминээ..Яахаараа үнэнг хэлсний төлөө торгуулдаг байнаа гайхаж байна.Үнэнг хэлэх хүмүүсийн амыг хааж байгаа юм байна дөө.Шүүмжлэвэл торгуулах нь шүү таминээ.

Avatar

Зочин 2019-07-29 66.181.181.119

энэ чинь л монгол зан шүү дээ олон зуун жилийн турш 2 том гүрний дунд оршин тогтнож чадсан .нэг нэгээрээ уулзахаараа мөрий нь алгадаж инээгээд бөөгнөрч нийлэхээрээ монгол гэж 6 үсгэн дээр төвлөрдөг.энэ бол монгол хүн.

Avatar

Иргэн 2019-07-29 64.119.23.21

Батзандан,болд,Оюунэрдэнэ,, Хүрэлсүх, Баттулга нар энэ улс орныг самрах тал руу нь чирээд байгаа юм биш үү.Ардчилал аюулд орж эдийн засаг улам унаж ард түмэний амьдрал улам доройтсоор байна.

Avatar

ASUULT 2019-07-29 202.70.34.70

Urid ni hen samraad hayasan bilee?

Avatar

Зочин 2019-07-29 202.9.45.208

чи сэр сайн бод ухаар.Харинч ард олон хамгаалахгүй бол эрх чөлөө устах аюулд орно шүү.Энэ залуус шиг зоригтой дуугарсан бүлэг энэ цагт гарсангүй.Тухайн үед дэмжигчид ямар их байлаа.Одоо улмал идэвхтэй оролцох хэрэгтэй б.на.

Avatar

Зочин 2019-07-29 66.181.181.119

уул уурхайг хязгаарлах бодлого нь зөв дөө нэг мэдэхэд бүрэн хараат болно өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр шүү гэж өвөг дээдэс минь захьсан шүү

Avatar

зочин 2019-07-29 103.229.123.152

Женко гэдэг мафийн нэрийг өөрсдөө өгсөн биздээ, түүнийг жонхуу гэж монгол аялгуунд оруулаад хэвшсэний төлөө торгоод байдаг нь шудрага бус байна даа. Олны нүдэн дээр цаас бариад захиалга өгөөд байх нь өөрөө өөрийнхөө нэр хүндийг унагаж байгаа хэрэг. Өөрийгөө торгох юмуу хаашаа юм.

Avatar

Зочин 2019-07-29 202.9.43.65

тэр уянга гэдэг бүсгүй женкогийн талаар үнэнийг л бичсэн юм биш үү.

Avatar

Иргэн 2019-07-29 64.119.23.21

60 тэрбум,ЖДҮ-д торлогдсон улс төрчид үндсэн хуульд өөрчлөлт хийх эрх байхгүй шүү

Avatar

Зочин 2019-07-29 202.179.24.98

Улстөрийн намуудын тухай хуульд хамаг анхаарлаа бид хандуулах ёстой. Завхралын эх булаг нь ҮХ биш УТНТХ.

Avatar

Зочин 2019-07-29 202.21.108.94

үндсэн хуулиа сайн ярилцаад өөрчлөлт оруулсан дээр байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж