ОХУ-д Тэнгисийн цэргийн флотын өдрийг 80 дахь жилээ тэмдэглэж байна. Тус улс нь жил бүрийн долдугаар сарын сүүлчийн ням гаригийг “Тэнгисийн цэргийн баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ. Уламжлал ёсоор, тэнгисийн цэргийн хүчин байрладаг хотуудад цэргийн жагсаал болон баярын арга хэмжээ болдог байна.
Энэ удаагийн баярын жагсаалд 4000 гаруй далайчин, 40 гаруй хөлөг онгоц, мөн тооны нисэх онгоц оролцож байгаа ба гол жагсаал хоёр хэсгээс бүрдэх аж. Эхний жагсаал нь Нева мөрөн, нөгөө нь Санкт Петрбургийн төвөөс эхэлжээ.
Тэнгисийн цэргийн баярын өдрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нээж үг хэлэх юм. Нева хотын парадыг дуусмагц, Финландын булан дахь Кронштадт төв талбайгаас хоёр дахь парад эхлэх аж. Арга хэмжээ ёслолын буудлагаар өндөрлөх юм байна.
Эх сурвалж: TASS, SPUTNIK