Монголд олон намын оролцоотой чөлөөт ардчилсан сонгууль болов /1990.07.29/

Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монголд олон намын оролцоотой чөлөөт ардчилсан сонгууль болов /1990.07.29/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

1912.08-р сар Ховдыг чөлөөлөв

1922.08-р сар Баруун хязгаарт орогнож, ард олныг дарангуйлж байсан лам Дамбийжааг устгаж, тэнд Ардын хувьсгалт засаг тогтоов. ДХГ-ын дарга Д.Балдандорж, Улиастайн цэргийн хороон дарга Д. Нанзад, Н.Дугаржав, н.Сундуйжав нар энэ ажиллагааг биечлэн гүйцэтгэв.

Ерөнхий сайд н.Бодоо, н.Чагдаржав нарын 14 хүнийг “Хувьсгалын эсэргүү” хэмээн буруутгаж, буудан хороожээ.

1928.08-р сар Анхны хоршоод байгуулагдаж эхлэв. Монголд төмрийн завод байгуулагдаж, ашиглалтад оров.

1930.08-р сар МХЗЭ-ийн наймдугаар их  хурал хуралдав. Хуралд 200 орчим төлөөлөгч оролцжээ.

БНМАУ-ын Засгийн газраас улсын гадаад худалдааны онц эрхийг тогтоожээ.

1931.08-р сар Улсын зарц нарын анхдугаар бага хурал хуралдав.

Улаанбаатар хотод тус бүрт нь 250 квт хүчин чадалтай хоёр турбин, 127 ПА даралттай дөрвөн зуух бүхий дулааны цахилгаан станц ашиглалтад оров. Уг станцыг 08.00-00.00 цаг хүртэл ажиллуулдаг байжээ.

“Бөмбөгөр ногоон” буюу улсын төв театр байгуулагдав.

1932.08-р сар Жасын албан татварын шинэ хууль батлагдав.

Аймаг сумдын II их  хурал хуралдав.

1937.08-р сар Өрлөг жанжин Г.Дэмид ЗХУ-д айлчлахаар явах замдаа нас баржээ.

Монголд “Улс төрийн цуст хэлмэгдүүлэлт” эрчимжив.

ЗСБНХУ-ын Дотоодыг хамгаалах ардын комиссарын орлогч Фриновский Монголд ирэв.

1938.08-р сар Хасан нуурын орчимд Японы цэргийн  хүчийг Монголын цэрэг бут цохив. Мөн Монголын хилд хууль бусаар нэвтрэн орж суурьшсан баргын айлууд ба япон баргын цэргийн бүлэглэлүүдийг улсын хилээр хөөн гаргав.

Улаанбаатар-Налайхын хооронд 43 км, Баянтүмэн-ЗХУ-ын хилийн хооронд 237 км төмөр зам тавигдав.

Сүм хийдүүдийг улсын мэдэлд шилжүүлэх компанит ажил үргэлжлэв. Сүм хийдэд шавилан сууж байсан 15 мянга 268 ламыг дайчлан баривчилж, 12 мянга 100-г “онц бүрэн эрхт комиссоос” буудан алах ял оноож, 3165 хүнийг урт богино хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Улаанбаатар хотод анхны бүрэн дунд боловсролын сургууль байгуулагдав.

Агваан Доржиев Улаан-Үд хотын шоронд нас барав.

1943.08-р сар Улс нийгмийн хөрөнгийг хамгаалах тухай хууль гаргав.

Улсын баруун хилийн байдал ээдрээтэй болсныг харгалзан, МАХН-ын болон Засгийн газрын удирдлагууд ба Цэргийн удирдлагууд уг асуудлыг авч хэлэлцэв.

1953.08.02 Дэлхийн Залуучууд Оюутны дөрөвдүгээр их наадам Румыны Бухарест хотод нээгдэв. Наадамд Монголын Залуучууд Оюутны төлөөлөгчид оролцов.

1953.08-р сар БНМАУ БНХАУ-ын хооронд бараа гүйлгээ ба төлбөрийн тухай хэлэлцээр байгуулагдав.

1954.07.31 БНМАУ-ын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Ардын төв засгийн газрын Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-д айлчлал хийхээр ирэв. Энэхүү айлчлал нь анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн БНМАУ-д албан ёсны айлчлал хийж буй явдал байв.

1954.08-р сар Халх голын ялалтын ойг тохиолдуулан уг байлдаанд оролцсон баатруудад зориулсан дурсгалын хөшөөг Халх голын эрэг дээр байрлуулав.

БНМАУ-БНВьетнам АУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.

1955.08.04 “Монгол-Хятадын соёлын хамтын ажиллагааны 1955 оны төлөвлөгөө”-гөөр БНХАУ-ын уран зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо нээв.

1957.08-р сар Монгол Улсын төлөөлөгчид БНАлбани АУ-д айлчлав. Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын төлөөлөгчид БНЮАУ болон БНАГУ-д тус тус айлчлав.

1958.08-р сар БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд консулын конвенци, хоёрдмол иргэдийн асуудлыг зохицуулах  талаар Засгийн газар хоорондын конвенциуд батлагдав.

1963.08-р сар Москва ба Лондон хотод Халуун цөмийн зэвсгийг гурван орчинд туршихыг хориглох тухай гэрээнд БНМАУ-ын Засгийн газар гарын үсэг зурав.

1969.08-р сар Халх голын ялалтын 30 жилийн ойн баяр Дорнод аймгийн Халх голд болов

1970.08-р сар БНМАУ-Йемен ард улстай дипломат харилцаа тогтоов

1971.08-р сар Монгол-Зөвлөлтийн Залуучуудын дөрөвдүгээр их наадам Улаанбаатар хотноо нээгдэв.

БНСРУ-ын ерөнхийлөгч Н.Чаушеску Монголд айлчлав.

1975.08-р сар Монгол багш нарын дөрөвдүгээр их хурал хуралдав.

1976.08-р сар Олон улсын монголч эрдэмтдийн гуравдугаар их хурал Улаанбаатар хотод хуралдав.

1979.08-р сар Халх голын ялалтын 40 жилийн ойн баяр Халх голд болов. Уг баярын үеэр зарим хүнд БНМАУ-ын баатар цол олгожээ.

1984.08-р сар МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалыг ЗХУ-д эмчлүүлж байхад нь Улаанбаатар хотод МАХН-ын Төв Хорооны бүгд хурал хуралдаж, Ю.Цэдэнбалын биеийн “эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж”, МАХН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Т-ийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Сайд нарийн зөвлөлийн дарга Ж.Батмөнхийг сонгов. Сайд нарын зөвлөлийн даргаар УТТ-ны гишүүн Д.Содномыг тус тус томилжээ.

1990.07.29 Монголын түүхэнд анх удаа олон намын оролцоотой чөлөөт ардчилсан сонгууль болов. Нийт 422 депутат Ардын их хуралд сонгогдсон ба тэдний 83,5 хувь нь МАХН, 3,8 хувь нь МоАН, 1,4 хувь нь МүДН, 1 хувь нь МСДН-ын гишүүн байсан бол 10 орчим хувь нь гишүүн бус байжээ.

1995.07-08 сар XIV Далай лам Монголд айлчлав. Энэ үеэр Далай ламыг дагалдан Холливудын нэрт жүжигчин, буддист Ричард Гир Монголд иржээ.

1995.08-р сар Өндөр гэгээн Занабазарын  мэндэлсний 300 жилийн ойн баяр наадам Өвөрхангай аймагт болов. Даншиг наадамд Б.Бат-Эрдэнэ түрүүлэв.

Мэргэжлийн боксын 61.2 кг жинд Монголын тамирчин Дугарбаатарын Лхагва Пан Азийн аварга болов.

1996.08.02 АНУ-ын цэргийн нисэх онгоцны дугуйны бүхээгт Монголын хоёр жаал нууцаар сууж, Улаанбаатараас Японы Окинава арал хүртэл нисчээ. Нэг нь нислэгийн үеэр хөлдөж, нөгөө нь буусны дараа эмнэлэгт нас баржээ.

2008.08.01 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Банкны холбоо Монгол Улсад картын ATM, POS үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлэв. Монгол Улсын Голомт, Хаан банкууд нь БНХАУ-ын Банкны холбооны гишүүн байгууллагууд юм.

2008.08.04 БНХАУ-ын ӨМӨЗО хилээр хянан шалган хороо болон Нинся мужийн хилээр хянан шалгах хороо хамтран “Нинся жимсний чанарыг сайжруулан ОХУ, Монгол Улсын хилээр экспортлоход анхаарах зүйлсийн санамж бичиг”-т гарын үсэг зурав.

2013.08.01 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган хорих 401 дүгээр ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлэв.

2013.08.03 Монгол Улс болон АНУ-ын хамтарсан “Хааны эрэлд-2013” уриа бүхий цэргийн үзүүлэх тоглолт, нээлтийн ёслолын ажиллагаа зэвсэгт хүчний сургалтын төвд болов.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж