"Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн хичээл наймдугаар сарын 1-ээс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.28-нд нийтлэгдсэн

"Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн хичээл наймдугаар сарын 1-ээс эхэлнэ

"Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн хичээл наймдугаар сарын 1-ээс эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Англи хэлтэй залуус” хөтөлбөр наймдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 20-28 хооронд 16-30 насны 4000 гаруй залуусыг бүртгэсэн юм. Бүртгүүлсэн залуучууд өнөөдрөөс эхлэн түвшин тогтоох шалгалт өгч байна. Түвшин тогтоох шалгалтаар тухайн иргэний англи хэлний түвшнийг тогтоож, хуваарилах ажээ. Хичээл наймдугаар сарын 1-ээс МУИС, ШУТИС, Этүгэн, Сити их сургууль дээр явагдана. Нийтдээ 21 хоногийн өдрийн зургаан цагийн хичээл англи, монгол багштай хичээл орно.
Хөтөлбөрийн хүрээнд англи хэлээс гадна хувь хүний хөгжил, эерэг хандлагын сургалт орох бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд олон улсын сертификат олгох ажээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж